Ерөнхий сайд асан гишүүд “асуудал”-д Н.Алтанхуяг шиг хандах ёстой юм

2021-11-30, 18:59 Улс төр 1,052 2
Ерөнхий сайд асан гишүүд “асуудал”-д Н.Алтанхуяг шиг хандах ёстой юм

"ЗУУНЫ МЭДЭЭ", SONIN.mn

Энэ УИХ дахь сөрөг хүчний статустай Ардчилсан нам дотроо эвээ олохгүй байна. Бүлэг нь бүр ч дор. Сүүлдээ Ардчилсан нам байгаа эсэх дээр ч эргэлзээ төрөхөөр үйл явдлууд өрнөх болсон. Тиймээс хэт олонхоор эрх барьж буй Ардын намд “үг” хэлчих улс төрийн хүчингүй болчихож байгаа юм. Сөрөг хүчин гэсэн үг л дээ. Үе үеийн УИХ-д сөрөг хүчин байдаг. Тэдгээр нь тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэж ирсэн.

Угаасаа, хуулиараа, номоороо аливаа УИХ сөрөг хүчинтэй байх ёстой аж. Сөрөг хүчин гэж сөрөхийн нэр биш л гэцгээдэг. Гэхдээ сөрөг хүчин нь эрх баригчдын алдааг хэлж, оноог дэмжиж ажилладаг, сайн, эсвэл муу ажиллаж байгааг тодорхойлж байдаг “цаг уурч”-ийн үүрэгтэй гэхэд болно. Нэг үгээр хэлбэл, улс төрийн хяналтын үүргийг цөөнх гүйцэтгэдэг. Гэтэл Ардчилсан нам ийм царайтай байгаа учраас энэ УИХ сөрөг хүчний онгойсон том орон зайтайгаа жил гаруй болов.

Гэхдээ ганцаараа гишүүдэд бас л ийм орон зай байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ерөнхийдөө сөрөг хүчний тооноос хасагдчихсан учраас ХҮН-ын Т.Доржханд гэж ганцаараа нэг гишүүн байдаг. Боловсролтой ч,  улстөржөөд явдаггүй. Овоо явмаар эхэлсэн ч “поп” нь хэтрээд зогссон. Саяхан даа, даатгалын хуулийн маргаан өрнөж, ашиг сонирхлын зөрчил нь үзэгдээд юу юу ч болов доо. Тэгэхээр энэ Т.Доржханд 2000 оны УИХ-д ганцаараа улс төр хийж, 70 гишүүнтэй Хувьсгалт нам /Ардын нам/ -ыг сөрж бужигнуулж явсан Л.Гүндалайгийн хаана  ч хүрэхгүй нөхөр болж таарсан. Ингээд Ардын намыг сөрөх хүчин дуусч байгаа юм.

Харин энэ УИХ-ын “дош” үзсэн гишүүд үгээ хэлэх ёстой юм байна. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн жинтэй үгнүүдээс харж болно. Яахав, Н.Алтанхуяг өнөөдөр өөрөө эрх баригч биш. Гэвч эрх баригчдад хэрэг болохуйц олон “идеа” хэлдэг. Тэд түүний үгнээс авахыг аваад, хаяхыг хаяад явж болохоор юм байна лээ.

Ер нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас харах өнцөг, ярих хүрээ нь ийм байдаг байх. Бас үгийн жин, зангараг ч гэж болно. Ерөнхий сайд гэж хэн бэ гэдгийг энд ярих нь илүүц. Монгол Улсын бүхий л хэргийг хамаарч, түүгээрээ дамжсан бүх төрлийн мэдээлэлтэй, бас мэдлэгтэй болчихсон улстөрч гэсэн үг. Н.Алтанхуягаас гадна энэ албан тушаалын хашиж явсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат хоёр УИХ-д сууж л байна. Нам нь эрх барьж байгаа учраас хамаагүй ярьж болдоггүй бололтой юм.

Харин Н.Алтанхуяг бол дээр хэлсэнчлэн УИХ-аар хэлэлцэж байгаа сэдвүүд дээр байнга байр сууриа илэрхийлнэ дээ. Ер нь л ярина даа. Түүний хэлсэн үгийн олонх нь эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг. Гэхдээ зөвлөгөө гэж ойлговол бас зөв байгаад байдаг юм.

Хар даа, Н.Алтанхуяг гишүүний зарим “үг”-ийг?

Тэрбээр “...Иргэдээ койн гэх луйвраас хамгаалсан хууль батлах үүрэгтэй шүү, гишүүдээ”, “...Үндсэн хуулийн заалтыг биелүүлмээр байна. Ерөнхий боловсрол үнэ төлбөргүй олгогдох ёстой. Гишүүдийн дийлэнх нь кембрижийн хөтөлбөр ярьдаг. Дипломатын хүүхэд дипломат, ажилчны хүүхэд ажилчин болдог ийм тогтолцоо руу явж байна”, “...Монголбанкны барилга, Тагнуулын ерөнхий газрын барилга хэдэн төгрөгөөр баригдсан тухай мэдээлэл авахаар албан бичиг өгсөн ч байгууллагын нууц гэсэн тэмдэг дарж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг яагаад нуух болов”, “...Хууль хүчингүй болсон тухай мэдээллийг ийм зузаан цаасан дээр хэвлэж өгч байна. Би сая хүнээс асуулаа, 500 ширхэгтэй боодол бичгийн цаас 11 000 төгрөг байдаг гэнэ. Надаар 2000 гаруй төгрөг устгуулж байна. УИХ-ын нэг гишүүн нэг хуулийн төсөл хэлэлцэхэд өдөр болгон 2000 төгрөг устгаад байвал юу болох вэ”, “...Төмөр замын асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулъя. Орос-Монголын төмөр зам гэж байсан, одоо хувийн төмөр зам болсон юм байна”,

“...Монгол Улсын иргэн мэдээлэл олж авдаг эрх, эрх чөлөөг нь хангаж өгье, хүний хувийн нууцад хэн ч халддаггүй, хамгаалдаг тэр хуулийг гаргаж өгөх хэрэгтэй”, “...Байгалийн баялгийг дээрэмдсэн, Улаанбаатарын газрыг зарж идсээр байгаа авилгачидтай тэмцээрэй”, “...Хууль зүйн өндөр мэргэжилтэй гээд гавьяат авсан хүмүүс нь хуулийн хулгай дээрэм хийж байна. АТГ, ШЕЗ, ШСХ-ны зарим гишүүний томилгоог нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийдэг болсон нь том дэвшил болсон. Гэхдээ шүүгч нарыг шүүдэг сахилгын хороо хэн нэгнээс хамааралтай байж болохгүй”, “...Улс дотроо улс байгуулж болохгүй. Хилийн цэрэг нь нэг атаманддаг, гаалийнхан нь нэг атаманддаг, тэгээд хахуулиа авцгаадаг. Мэргэжлийн хяналт нь хүндрүүлдэг. Ийм олон хүндрэлийг зохицуулах хууль хэрэгтэй”,

“...УИХ гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж үнэн бол хасмаар байна. Гишүүд татгалзах хэрэгтэй”, “...Зэс зардаг байсан улс вино зардаг болчхоод байна”, “...УИХ гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 29.1-т заасан ТББ, бөхийн холбоо, морины холбооны дарга хийдгээ боль” гээд л ярина. Яг  ийм үгсийг өнөөдөр Н.Алтанхуяг л хэлж чадаж байгаа юм. Өөр олон том бодлого, жижиг асуудлыг тэр ярьж хэлдэг. Зүй нь Ерөнхий сайд асан эрхмүүд эдийн засаг, нийгмийн талаарх.

Одоогийн Ерөнхий сайд ч энэ сарын эхээр өмнөх Ерөнхий сайд нараа цуглуулж уулзаад “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл”-ийг байгуулсан. Ерөнхий сайд асан эрхмүүдийн санал бодол, мэдлэг чадвар улс орны өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэгтэй гэж тэр үзсэн бололтой. Тэгэхээр Ерөнхий сайд асан гишүүд “асуудал”-д Н.Алтанхуяг шиг хандах ёстой юм.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419