Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 190 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ нь сүүлийн найман сарын хугацаанд нэг өдрийн дотор шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр улсын хэмжээнд 170 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 200-аас дээш халдвар шинээр илэрч байгаа юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 382,323 болж нэмэгдлээ.
Шинээр батлагдсан тохиолдлын
- 112 нь нийслэлд
- 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны таван хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2,377,
- хүндэвтэр 2,815
- хүнд 739
- нэн хүнд 112 хүн байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 232 нь жирэмсэн эх, 1,251 нь хүүхдүүд байгаа юм.