Оросын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьсан Монголын газрыг “дээрэмдэх” ажиллагаа явж байна уу?!

2021-11-29, 10:33 Нийтлэл 782 4
Оросын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьсан Монголын газрыг “дээрэмдэх” ажиллагаа явж байна уу?!

Монгол, Орос хоёрын өгөө, аваа зөндөө бий. Өнөөг хүртэл үргэлжилж л байна. Тэдгээрийн түүх янз бүр, түүхчид олон талаас нь тайлдаг юм. Ямартай ч энэ “өгөө, аваа”-нуудын дунд Монголын газар нутаг явах ёсгүй.“...Газар бол улсын үндэс” хэмээсэн Модун шаньюгийн түүхийг бид өмнөх дугаартаа сануулсан билээ.

"ЗУУНЫ МЭДЭЭ", SONIN.mn

Тэгвэл Оростой харилцааны бичиг баримт, бусад асуудлын хүрээнд Монголын газар нутаг хэсэг хэсгээрээ явсаар байж болзошгүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө, 2019 онд Монголын Засгийн газрын тэргүүний Орост хийсэн айлчлалыг угтаж манай улсын Засгийн газрын шийдвэрээр нэлээд асуудлыг шийдсэн байдаг. Ингэхдээ хоёр улсын Засгийн газрын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын талаас 2019 оны нэгдүгээр сарын 22-нд ноот бичгээр ирүүлжээ.

Тодруулбал, протоколд “Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж нэмэх санал гаргасан байна.

Энэ дагуу “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж оруулаад “Хавсралт 1”-т нь ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэвэл зохих Монгол Улсын нутаг дэвсгэрт орших 28 эдэлбэр газар болон тэдгээрт байрлах Оросын үл хөдлөх хөрөнгийн объектуудыг жагсаажээ. 

Дахиад “Оросын тал ОХУ-ын өмч болох орон сууцны барилга, соёл ахуйн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх, ашиглах эрхээ хэрэгжүүлнэ. Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ. Монголын тал эдгээр газрыг оросын талд холбогдох ашиглалтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 60 жилээр ашиглуулах, ингэхдээ цаашид ашиглалтын хугацааг 40 жилээр аливаа нөхцөлгүйгээр сунгах эрхтэйгээр шилжүүлж өгнө. Холбогдох эдэлбэр газрыг цаашид ашиглах нөхцөлийг Талууд 100 жилийн хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө хэлэлцээ хийх замаар хэлэлцэн тохиролцоно” гэж өөрчлөн найруулаад “Хавсралт 4”-т эдэлбэр газар болон үл хөдлөх хөрөнгийн объектыг бичжээ.

Тухайн үед энэ нь олны анхаарал таталгүй нам гүмдүүхэн хийгдсэн. Тэр ноот бичгийн “хавсралт”-аар Улаанбаатар, Дархан хот дахь багагүй хэмжээнийгазар Орос руу “явчихсан” байдаг.

Тэгвэл ирэх сард болох манай Төрийн тэргүүний айлчлалын өмнө дээрх асуудал дахиад л хөндөгджээ.  Ажил хэрэг болоод явж байгаа аж.

Оросоос 30-аад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж Улс тунхагласны баяр дамнуулан хоёр өдөр хамтарч хуралдаад буцлаа. Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаанд Оросын талыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.Абрамченко ахалж ирэв... Хуралдаанаар хоёр улсын харилцаанд “хуримтлагдсан зарим асуудал”-ыг шийдвэрлэх чиглэлээр түлхүү хэлэлцжээ.Монгол дахь Оросын цөөнгүй “эдэлбэр газар”-ын талаар ч яригдсан байна. Төмөр замын дагуу гэх зэргээр дээр дурдсан протокол, хэлэлцээрийг шинэчлэх замаар шийдвэрлэж болох газруудын сураг дуулдаж буй.

Гэтэл тэр дунд Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд орших, хуучнаар “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төв, түүний орчмын газар Оросын мэдэлд шилжихээр яригдаж байна. Гэхдээ уг асуудлыг Оросын тал санаачлан, өөрсдийн мэдэлд авахаар идэвхийлэн ажиллаж байгаа гэвэл үнэнээс холдохоор юм байна.

Учир юу гэвэл Монголын нэр бүхий улстөрч-бизнесмэнүүд Оросын зарим нөхдүүдтэй ярилцаж тохиролцож, дээрх газрыг бизнесийн зорилгоор авахаар хөөцөлдөж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Ингэхдээ “Ерөнхийлөгч В.Путин уг газрыг авахад ихээхэн анхаарал тавьж байна” гэх ойлголтыг манайханд өгч, Төрийн тэргүүнийг хүртэл “Энэ асуудлыг заавал шийдээд айлчлаарай” гэсэн гэх“мессэж” явуулсан байгаа юм.

Гэтэл та бод доо, Орос бол дэлхийн хамгийн том газар нутагтай улс. Тэгээд ерөнхийлөгч нь В.Путин шүү дээ. В.Путин хөрш орныхоо хотын төв дэх, Төрийн ордных нь чанх өмнөх, түүхийн онцгой ач холбогдолтой, ард түмнийх нь итгэл үнэмшил оршиж байдаг ганц га хүрэхгүй газрыг авна гэж дайрах уу. Тэгэхээр энэ бол түүний нэрийг бариад байгаа л хэрэг. Энэ тодорхой болж байгаа юм.

Тэгээд ч уг газар дээр харийнхан байтугай монголчууд өөрсдөө ч өндөр барилга барьж Төрийн ордон, Чойжин ламын сүм хоёрыг халхлах ёсгүй гэсэн түүхийн “зарлиг”-тай. Тэгэхээр одоо байгаа “Санкт Петербург” төвийн барилгыг ч нурааж, оронд нь нийтийн хэрэгцээний цэцэрлэгт хүрээлэн, ямар нэг талбай байгуулбал зохих юм. Ингэж хэлэх үндэслэл, түүхэн үнэнийг монгол хүн бүр мэддэг. Нөгөө талаас, тэр газар бол Монгол Улсын шүүхийн шийдвэрээр Монгол Улсын өмч гэдэг нь тогтоогдчихсон. Өөрөөр хэлбэл, “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төвийн барилгын асуудлаар Оросын ЭСЯ-ны заргаар Монголын шүүхэд хэрэг асуудал үүсгэж, улмаар шүүхээс Оросын өмч гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ. Сүүлд, энэ 2021 онд “шинээр эхэлсэн нөхцөл байдал”-ын улмаас дахин шүүхдээд ялагдсан байна.

Ингэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаан дээр Оросын талын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гишүүд лав энэ асуудлыг онцгойлоогүй болж таараад байгаа юм. Харин Оросын ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьсан Монголын газрыг “дээрэмдэх” ажиллагаа явж байна уу гэдэг хардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс холбогдох газрууд үүнд анхаарал тавих цаг болсон байна.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419