Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2021” Их дуулгаас алтан медаль хүртлээ
Токиогийн олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүлж алт авлаа. Ингэснээр 73 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, шилдгүүдийн жинд 1000 оноо авснаар 5700 оноотой болж, Монгол жүдоч 14 жилийн дараа чансааны тэргүүнд бичигдэх нь. Мөн тэрбээр, Дэлхийн Жүдо бөхийн холбооноос олгодог 50.000 ам.доллар мөнгөн шагналыг хүртэх болзлоо хангалаа.
Мөн тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад цэвэр ялсан юм. Ингэснээр тэрээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болжээ.
Ийнхүү манай шигшээ баг “Абу Даби-2021” Гранд Сламаас хоёр алт гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос гуравдугаар байрт бичигдлээ.