З.Цэгмэд: Хөвч таслах хагалгааг 6-90 насны эрэгтэйчүүдэд хийдэг

З.Цэгмэд: Хөвч таслах хагалгааг 6-90 насны эрэгтэйчүүдэд хийдэг

Эрүүл мэндийн салбарын даатгалын үйлчилгээ болон эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний өвчлөлийн талаар Гарьдманлай эмнэлгийн захирал З.Цэгмэдээс тодрууллаа.

ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

-Сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдож байгаа өвчлөлийн талаар ярихгүй юу?

-Манайх нарийн мэргэжлийн эмнэлэг учир эрэгтэйчүүдийн өвчин судлалаар дагнан ажилладаг. Тэр дундаа нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоотой өвчлөлүүдэд анхаарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед түрүү булчирхайн өвчлөл нэмэгдэх болсон. Шээсний сүв түрүү булчирхайг дайрдаг учир өвчлөмтгий байгаа юм. Мөн шээсний сүв хаагдах, төмсөгний үрэвсэл, хавдалт, усжилт, судасны бүдүүрэл зэрэг өвчин давамгайлж байна. Судасны бүдүүрэл өвчин нь залуусын цэрэгт тэнцэхгүй, цэргээс халагдах нэг шалтгаан болдог. Энэ өвчин хүндэрсэн тохиолдолд үргүйдэлд хүргэх аюултай учир заавал хагалгаанд орох заалттай байдаг.

-Эрэгтэй хүний бэлэг эрхтэний хөвч таслах хагалгааны талаар тайлбарлавал?

-Хөвч таслах хагалгаа гэдэг эр бэлэг эрхтэний илүү арьсыг авах мэс засал гэсэн үг. Энэ мэс заслыг хийлгэснээр тухайн хүний биед ямар нэгэн өөрчлөлт орж, сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно гэх буруу хандлага нийгэмд тогтсон байна. Энэ бол өрөөсгөл ойлголт. Бэлгийн үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт орохгүй. Хөвч таслах хагалгаа хийлгэснээр эмэгтэй хүний үтрээний үрэвсэл, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Учир нь эрчүүдийн бэлэг эрхтний илүү арьсанд умайн хүзүүний хавдар үүсгэдэг папиллом хэмээх вирус байдаг.

-Хөвч таслах хагалгааг хийлгэх нь ямар ач холбогдолтой вэ?

- Хагалгаа хийлгэснээр түрүү булчирхайн өвчин, шээсний сүвийн үрэвсэлт өвчин, төмсөг хавдах, төмсөгний дайвар үрэвсэх, түрүү булчирхайн уутанцрын үрэвсэл, венийн судасны өргөсөл зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Үүнийг дэлхий нийт тогтоосон байгаа. Тухайлбал, АНУ-д дөнгөж төрсөн нярайд хөвч таслах хагалгааг хийдэг. Харин Солонгос улсад албан газар, цэргийн алба хаагч, засан хүмүүжигчиддээ ч энэ хагалгааг хийдэг.

Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд орох боломжтой. Хагалгаа хийх явцад болон хагалгааны дараа зовиур бага байдаг. Бямба гарагт хагалгаанд орсон бол даваа гарагт ажил, сургуульдаа явж болно. Хагалгаанд эрт орох тусам бусад өвчний эрсдэлийг  80-аас дээш хувиар бууруулж байдаг. Солонгос улсад хөвч таслах хагалгаанд ороогүй хүнтэй эмэгтэйчүүд нь дотно харилцаанд ордоггүй гэдэг. Тэр хэмжээнд хүртэл иргэд нь эрүүл мэндийн зөв ойлголттой болсон байна.

Харин манай улсад хагалгаанд орохгүй болоод л байсан. Одоо болохоор болохоо байчихдаг зүйл гэж байхгүй гэх мэтчилэн буруу хандлагатай хүмүүс  цөөнгүй байна. Мөн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг олох арга гэж хараад байгаа юм. Иргэддээ хандаж хэлэхэд энэ нь эрсдэлгүй, шинжлэх ухаанаар нотлогдсон, дэлхий нийтээр хийдэг хагалгаа юм шүү. Гэхдээ өмнөх үеэ бодвол хүмүүс мэдээлэлтэй болсон байна. Тодорхой хэмжээний хүмүүс ирээд эмчлүүлж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч нийгэмд тогтсон буруу хандлагыг залруулж, олон нийтэд зөв мэдээллийг түгээж байх хэрэгтэй.

-Хагалгаанд ороход хэр хэмжээний зардал гарах вэ?

-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд маань хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болсон. Манай улсын эрүүл мэндийн салбар чухал зүйлийг олж харж, хэрэгжүүлж байгаа. Энэхүү шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний  судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо үнэ төлбөргүй болсон. Хөвч таслах хагалгааг мөн л үнэ төлбөргүй хийж байгаа.

Улсын даатгалаас төлбөрийг нь даадаг болсныг иргэд маань хараахан мэдээгүй байгаа бололтой. Мөн төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг үйлчилгээ үнэ төлбөргүй болсон байна. Үүнийг мэдээгүй, ямар ч ойлголтгүй байгаа хүмүүс олон байна. Эрүүл мэндийн яамны зөв бодлогын хүрээнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа талаарх мэдээллийг иргэд маань тэгш байдлаар хангалттай авч байх ёстой. Мэдээлэлд ойрхон хүмүүс нь шаардлагатай үйлчилгээгээ аваад, мэдээгүй нэгэн нь хоцордог зүйл  байж болохгүй.

-Өвчлөх, өвчлөлийг  хүндрүүлэхэд эрэгтэй хүний хэнэггүй, хайхрамжгүй зан нөлөөлдөг болов уу?

-Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалдаг гэх судалгаа гарсан байдаг. Манай эрчүүд эрүүл мэнддээ анхаарахгүй, хайхрамжгүй хандсаар байна. Өвчнөө хүндрүүлээд шээс нь хаагдчихсан хүмүүс ч ирж байна. Мөн эмчилгээ хийлгэхгүй бол өвчилсөн эрхтэнүүд эрүүл эрхтэндээ нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, шээсний сүвийн үрэвсэл давсганд нөлөөлж, улмаар бөөрийг өвчлүүлдэг. Тиймээс зөв ойлголт авч, ичиж, санаа зовохгүйгээр үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Одоо цагт шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн тул эмчлэгдэхгүй өвчин ховор болсон.

Нийгэмд эмчилгээгүй хэмээн ойлгогддог бэлгийн сулрал өвчин ч 100 хувь эмчлэгдэх бүрэн боломжтой. Аливаа өвчтөний сэтгэл тайван, эмчилгээндээ итгэл үнэмшилтэй байснаар хурдан эдгэх, үр дүнтэй эмчлэгдэх боломж өндөр байдаг. Тиймээс манай эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ ярилцах, сэтгэлийг нь засах эмчилгээг давхар хийж, үзлэгийн хугацаандаа нэмэлт цаг оруулсан байгаа.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419