“Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарч халдварладаг гэдэг нь ташаа мэдээлэл“
Коронавируст халдварын шинэ хувилбар нь ДОХ-ын вирустэй хоршиж халдварладаг гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. Тэгвэл тус мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.
Тэрбээр "Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарч халдварладаг гэх мэдээлэл ор үндэсгүй, ташаа мэдээлэл. Энэ вирус нь дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Вирус тархахдаа дархлалд дарангуйлагдах, ямар нэгэн суурь өвчтэй болон дархлалын систем нь доголдол үүссэн хүмүүст илүү халдварладаг. Тиймдээ ч Өмнөх Африк нь ДОХ-ын тохиолдол өндөр бүртгэгдсэн байдаг учраас ийм мэдээлэл гарсан байна" гэлээ.