Ли Көчян: Цар тахлын үр дагавар өргөн хүрээтэй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 11-р сарын 25-ны өдөр Ази-Европын дээд түвшний 13-р чуулга уулзалтад видео хэлбэрээр оролцож, үг хэлжээ.
Ли Көчян энэ үеэр: "25 жилийн өмнө Ази-Европын дээд хэмжээний уулзалт байгуулагдсанаас хойш бүх талын улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, солилцоо хамтын ажиллагаа гүнзгийрчээ. Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг санал болгосон. Өнөөгийн цар тахлын үр дагавар өргөн хүрээтэй, гүн гүнзгий хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа. Энэ удаагийн бага хурал нь "Олон талт үзлийг бэхжүүлж, хамтын хөгжлийг ахиулъя" сэдвийн дор болж буй бөгөөд энэ нь бодитой мөртөө гүн гүнзгий ач холбогдолтой юм" гэжээ.
Мөн хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалд Ази-Европ түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын хөгжлийг цогцлоох ёстой. Ингэснээр цар тахалтай хамтран тэмцэж, олон талт үзлийг бэхжүүлэн, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулна . Инноваци, дижитал эдийн засаг, харилцан саадгүй холбогдох зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг урагшлуулж, бүх улс орны ард түмэнд нэн их аз жаргал авчрах болно" гэсэн байна.