Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Соёлын яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 1 ээс 30- ны өдрүүдэд “Соёлын бүтээлч сар” аяныг 3 дахь 7 хоногтоо амжилттай зохион байгуулж, соёл урлагийн бүхий л салбаруудыг хамруулан, төрөл бүрийн уран бүтээлийн тоглолт, үзэсгэлэн, форум, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Гурав дахь долоо хоногтоо дүрслэх урлагийн салбарыг онцолж 100 гаруй уран бүтээлчийн 300 гаруй бүтээлийг Монголд анх удаа 1900 м² талбайд дэлгэн тавьсан бол дөрөв дэх долоо хоногт мөн соёлын форум зохион байгуулах юм байна. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Урлагийн долоо хоног” үзэсгэлэнд зочлох үеэрээ энэхүү сайхан санаачилгад, иргэд хүлээлт ихтэй байсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: A24 News Agency