Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр хэрхэн ажиллаж байгаа талаараа мэдээллээ.
Тэрбээр "Бид иргэдийг нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломж нөхцөлөөр хангахын тулд гурван төрлийн цэгийг ажиллуулж байна. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Эдгээр цэг нь тухайн худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Гуравдугаар явуулын цэг. Олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг ажиллаж байгаа юм. Сүүлийн үед их дээд сургуулиудаар идэвхтэй ажиллаж байна.
Цаашид бид хороо бүрд байдаг иргэдийн танхимд вакцины цэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөн, бэлтгэж байна. Тухайлбал, урсгал тооцоолох, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулах, хүний нөөцөө бэлтгэх, сургах ажлуудаа хийж байна" гэв.