Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

2021-11-25, 10:28 Цаг үе 792 2
Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төгссөн Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургууль цахимдаа “Шинэ үеийн дуу хоолой” буланд түүний ярилцлагыг онцолжээ. Тус цахимд “Манай сургуулийг төрийн удирдлагын магистраар 2015 онд төгссөн Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Тэрбээр Монголын удирдах түвшинд шинэ үеийн дуу хоолой болж байна” гэсэн өмнөтгөлтэйгөөр түүний ярилцлагыг нийтэлжээ.

Улс төрд орох болсон шалтгааныхаа тухай “Улс оронд минь эрс өөрчлөлт хэрэгтэйг би мэдэрсэн. Учир нь орон нутгийн засаг захиргаатай ойр ажиллахдаа манай улс ямар их авлига, хүнд суртал, улс төрийн хагаралтай болсныг хараад их харамсаж байлаа.  Мөн төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж олон боломжоо алдаж байгааг хараад бухимдсан. Энэ бухимдал, харуусал хоёр намайг улстөрч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээн ярьжээ.

Энэ цахимын “Монгол Улсын төрийн удирдлага шинэ үед шилжсэний төлөөлөл нь та. Эрх мэдлийг 1980 оны хүнд шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ” гэсэн асуултад  Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Энэ хугацаан дахь эрх баригчдын ихэнх нь ЗХУ-ын тогтолцооны үед боловсрол эзэмшсэн.  Ардчилсан хувьсгал 1990 онд болсны дараа шинэ нийгэм, улс төрийн системийг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд амаргүй байсан болов уу. Харин 1980 онд төрсөн миний үеийнхэн ардчиллыг улам бэхжүүлэх түүхэн хариуцлагыг үүрсэн” хэмээн хариулжээ.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын тухай “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Тиймээс өнгөрсөн 30 жилд юу хийснээ эргэцүүлэн ирэх 30 жилийн алсын хараагаа зураглах нь зүйтэй хэмээн үзсэн. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан. Парламентаас баталсан энэ баримт бичигт эдийн засгаа төрөлжүүлэх, уур уурхайгаас хамааралтай байдлыг бууруулах, Засгийн газрын үйлчилгээгээ цахим болгох, дундаж давхаргыг дэмжсэн ажлын байр бий болгох гэсэн нэн чухал асуудлыг тусгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа энэ бодлогыг удирдаж байсан би Ерөнхий сайдынхаа хувиар тус баримт бичгийн хэрэгжилтийг хариуцаж байгаадаа баяртай байна” гэж ярьжээ.

Та яагаад Харвардын Кеннедигийн их сургуульд сурахаар шийдэв. Энэ сургуулиас  сурсан зүйлээсээ юуг нь ажилдаа хэрэгжүүлж байна гэсэн асуултад “Би ямар ч эргэлзээгүйгээр Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургуулийг сонгосон. Өөр сургуульд өргөдлөө өгөөгүй. Харвардад сурч байх хугацаандаа олж авсан академик мэдлэг минь Засгийн газарт ажиллахад их тусалсан. Тиймээс одоо суралцаж байгаа оюутнууддаа хандан “Хичээлийн даалгавар, шалгалт гээд ямар ч завгүй, бүх зүйл тодорхой бус санагдах болно. Гэхдээ Харвардыг төгсөх үедээ чи сургуулиасаа их зүйл сурснаа ойлгож, тэр мэдлэг тань өөрийн тань карьерт ямар чухал болохыг мэдэрнэ” гэж хариулжээ.

“Монголын Засгийн газрыг удирдах ирээдүйн залууст хандан юу хэлэх вэ” гэсэн асуултад “Дэлхийн шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо буцаж ирэхийг Монгол Улсын Засгийн газар уриалж байгаа. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлнэ. Эх орныхоо хөгжлийн бодлого, шийдвэрт гар бие оролцох шиг нэр хүндтэй үйл хэрэг байхгүй гэж би боддог. Хэрэв эх оронд тань өөрчлөлт хэрэгтэй гэж санагдаж байгаа бол үүнийгээ хийх цаг нь болсон” гэсэн байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл мягмар гарагт хуралдаж, намын Их хурлаа ирэх сарын 6-ны даваа  гаригт хийхээр товлосноо зарласан.   XXX  хурлаар намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнийг намын даргаараа батлах эсэх мэдээллийн дараахан Харвардын Кеннедигийн их сургууль түүнтэй хийсэн ярилцлагаа “Шинэ үеийн дуу хоолой” хэмээн онцолж,  гол нийтлэл болгосон нь анхаарал татаж байна.

 

Б.Од

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419