Баянхонгор аймагт 41 настай эрэгтэй 7-14 насны гурван хүүхдээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн ... суманд амьдардаг иргэн Б гэгч архи ууж согтуурсан үедээ 7 настай, эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д болон 14 настай эрэгтэй Д нарын гурван хүүхдээ буудаж хөнөөжээ.
Дараа нь өөрийнхөө толгойн тус газраа буудаж, амиа хорлосон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Эл хэрэг өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед гарсан бөгөөд хэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Урьдчилсан байдлаар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа аж.