Төрийн Банкны “Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний урамшууллын эзэд 2021.11.16-ны өдөр тодорсон юм.
Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.
Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
- 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Цайз” тооцооны төвийн харилцагч С.Эрдэнэсүрэн;
- 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Чингэлтэй дүүрэг” салбарын харилцагч В.Баасанжав;
- Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Хэнтий аймгийн “Хурх” тооцооны төвийн харилцагч Б.Ренчинмядаг;
- Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны “Хан-Уул дүүрэг” салбарын харилцагч Д.Найдансүрэн;
- Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч Р.Бадамгарав;
- Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны “Сонгинохайрхан дүүрэг” салбарын харилцагч Э.Туул нар тус тус тодорлоо.
Урамшууллын эздийг Төрийн банк үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн баярын өдөр буюу 2021.11.23-ны Мягмар гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.
Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Р.Бадамгарав: “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсоноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Төрийн банкны нийт хамт олонд 12 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.11.29-ний өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.