БНСУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

2021-11-24, 11:17 COVID-19 649 0
БНСУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д өдөрт шинээр илэрсэн “COVID-19” халдварын тохиолдол, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо мягмар гарагт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэнтэй холбоотойгоор Засгийн газар “COVID-19”-тэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Ким Бу Кюм улс орон хэвийн байдалдаа эргэн шилжихэд эхний саад тотгор тулгараад байгааг онцлоод, эрүүл мэндийн байгууллагуудад халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг уриалжээ. Мөн 52 сая хүн амын тэн хагас нь оршин суудаг Сөүл хотын бүсэд онцгой байдал үүсээд байна гэжээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4116 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр сард анхны тохиолдол батлагдсанаас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэдгээр тохиолдлын 4088 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 425 065-д хүрсэн гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Мөн “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо хамгийн олон буюу 586-д хүрсэн байна. Түүнчлэн мягмар гарагт 35 өвчтөн халдвараар нас барсан нь долоодугаар сард цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлснээс хойд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 3363 хүн нас барсан нь нийт тохиолдлын 0.79 хувьтай тэнцэж байна.

Засгийн газар хүн амаа хэвийн амьдралд нь аажмаар эргэн оруулах зорилго бүхий гурван шатлалт “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегийг 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, үүний хүрээнд халдвартай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлснээс хойш өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлжээ.

Эрх баригчид 12 дугаар сарын дунд үеэс энэхүү төлөвлөгөөний хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч халдварын үзүүлэлтүүд энэ эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал урьдчилан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд анхааруулаад байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, Сөүл болон тус хотын эргэн тойрны бүсэд мягмар гаргийн 17 цагийн байдлаар биеийн байдал хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орны 83.3 хувь нь дүүрсэн байна. Мягмар гарагт шинээр илэрсэн тохиолдлуудын 70 хувь нь Сөүлийн бүсэд бүртгэгджээ.

Тодруулбал, Сөүлд 1730, Гёнги мужид 1176, Инчеон хотод 219 тохиолдол тус тус илэрчээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 43.32 сая хүн буюу хүн амын 82.4 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд, 40.63 сая хүн /79.1 хувь/ бүрэн тунд хамрагдаад байна.   

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419