"В.Путин Бээжингийн Өвлийн Олимпын урилгыг хүлээн авсан" гэв
Өчигдөр буюу 11-р сарын 23-нд болсон БНХАУ-ын Гадаад Харилцаан Яамны хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь: "Хятад, Орос хоёр тал В.Путин Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар нягт харилцаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпины илгээсэн Бээжингийн 2022 оны Өвлийн Олимпын нээлтэд оролцох урилгыг хүлээн авсан. Орос, Хятад хоёр тал зөвшилцсөний дараа холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэх болно" гэжээ.
Мөн энэ үеэр Жао Лижянь: "Томоохон үйл явдлын гэрч болох нь Хятад, Оросын олон жилийн турш бий болгосон сайхан уламжлал юм.
( 2014 он)
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар Сочийн Өвлийн Олимпын нээлтэд оролцож байсан бол энэ удаад Ши Жиньпин дарга дотнын анд Путин Ерөнхийлөгчийг Бээжингийн Өвлийн Олимпын нээлтэд оролцохыг урьж, Путин Ерөнхийлөгч ч урилгыг талархалтай хүлээж авлаа. Хоёр орны төрийн тэргүүн нарын өвлийн Олимпын үеэрх уулзалт нь БНХАУ, ОХУ-ын дотнын харилцааг дахин нотлоно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны тамирчид улам их амжилт гарган, дэлхий дахинд "хэмнэлттэй, аюулгүй, гайхалтай" спортын наадмыг толилуулна гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээсэн байна.