Б.Жавхлан: "Богд Зонхова" төслийг зогсоох талаар Засгийн газраас шийдвэр гараагүй
32 тэрбум төгрөг төсөвлөсөн "Богд Зонхова" төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Б.Жавхлан: "Засгийн газар төслийг царцаах, зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Төсвийн хууль батлагдсан. Хуулийн төслийн ерөнхийлөн захирагч нь тус төслийг үргэлжлүүлэх бодолгүй байна гэж мэдэгджээ. Тэгэхээр төсөвт хэмнэлт гарна гэсэн үг" гэв.