Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг задруулсан бол таван жил хүртэлх хорих саналыг боловсруулсан
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Н.Учрал:
"Хүний хувийн мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулан зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэлх хорих саналыг боловсруулсан" гэдгийг танилцуулгадаа онцоллоо.