Л.Энх-Амгалан: “Дээлтэй Монгол” нэрийн дор хүүхдэд дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё
Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Улс тунхагласны баяр” -ын өдөр. Энэ өдөрт зориулж хүүхдүүд монгол дээлээрээ гоёдог уламжлалтай болсон. Харин зарим нэг боловсролын байгууллагууд “Хамгийн гоё дээлтэй хүүхэд” шалгаруулж шагнадаг нь хүүхдийг ялгаврлан гадуурхсан буруу үлгэр дууриалалтай үйл ажиллагаа юм.
Харин энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” хэмээн нүүр хуудсаараа дамжуулан саналаа илэрхийлжээ.