Аэро Монголиа компанийн 11-р сарын 25-ны өдрийн Баян-Өлгий чиглэл, 11-р сарын 26-ны өдрийн Завхан, Улаангом чиглэл, 11-р сарын 27-ны өдрийн Ховд чиглэлийн нислэгүүд хуваарьт бус техник үйлчилгээний улмаас цуцлагджээ.
Нислэг цуцлагдсантай холбоотой өдөр өөрчлөх болон тийз буцаалттай холбоотой зардлыг зохих журмын дагуу хариуцахаа тус компаниас мэдэгджээ.