УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2021 оны 11 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.