48:24
Мах бэлтгэх стандартаас болж Монголын махны экспорт буурч байна
Монголчууд 70 сая малтай мөртлөө олон улсын стандартад нийцсэн халал нядалгааны технологи нэвтрүүлээгүйгээс махны экспорт буурсаар байгаа. “Султан мах” компанийн үүсгэн байгуулагч Б.Айбен “Халал” технологийг хөгжүүлснээр ойрын жилүүдэд Монголын махны экспортод илүү сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тэрбээр бусад мах нийлүүлэгчдийг халал технологи хөгжүүлэхийг уриалав. Мөн тэр хэлэхдээ “Урд өмнө нь халал мах бол зөвхөн Монголд амьдардаг Казах иргэдийн хэрэглээ байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж монгол хүмүүс ч хэрэглэх хандлагатай болсныг хэлж байна.
Эх сурвалж: A24 News Agency