Ш.Раднаасэд: С.Болормаа агсны хэргийг шүүсэн шүүгч нарт хэлэх муу үг олдохгүй байна
Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй С.Болормаа агсан амиа алдсан хэргийг шүүх хурал өчигдөр болж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл эл хэргийн талаар иргэд өөр өөрийн байр суурийг цахим орчинд илэрхийлсээр байна. Тухайлбал Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ш.Раднаасэд уг асуудалд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өнөөдөр амралтын өдөр. Гэхдээ тайван амарч чадахгүй байна. Манай аймаг хүн ам цөөн, хэн хэнтэйгээ ойр дотно гэдгийг мэдэхгүй хүн үгүй…
Шүүгч Мөнхтуяа, Сарантуяа, Дэлгэрмаа та нарт хэлэх муу үг олдохгүй байна. Ингэж доромжилж болохгүй ээ…" хэмээсэн байна.