Төсөв баталсны дараа Засгийн газрыг огцруулна гэсэн яасан бэ?

2021-11-21, 12:48 Улс төр 972 1
Төсөв баталсны дараа Засгийн газрыг огцруулна гэсэн яасан бэ?

Л.Оюун-Эрдэнэ төсвийн дөрвөн тэрбум төгрөгөөр гишүүдийн амыг үдэж, Засгийн газраа хамгаалж үлдэв үү?

ERGELT.mn

Засгийн газрын гишүүд УИХ-аар ирэх оны төсвөө батлуулж, том ажлын ард гарлаа. Эдийн засгийн хямралтай, ард түмэн бүсээ чангалж байгаа энэ үед түүхэнд байгаагүй өөдрөг төсөв баталсан. Ингэхдээ бүүр төсвийн хөрөнгөөр хоёр яам, гурван агентлаг байгуулж, 76 тойрогт 4-8 тэрбум хуваарилаад ард түмний хөрөнгийг дураараа зарцуулчих төлөвлөгөө боловсруулсан хэр нь гавьяа байгуулсан аятай додигор сууж байх.

Уг нь ирэх жил төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн чамбай төсөв болно гэж олон нийт хүлээж суулаа. Гэтэл Засгийн газрын сайд нар хэт үрэлгэн төсөв боловсруулж, үүгээрээ хар толгойгоо хаацайлж байгаа харагдана. Өөрөөр хэлбэл, одоогийн сайд нарт сайдын зөөлөн суудал нь ихэд таалагдаж үүндээ тогтож үлдэх арга чаргаа хайв бололтой.

Улсын төсөв баталсны дараа МАН халаа сэлгээ хийж, сайд нарын томилгоог хийнэ гэж дотроо ярилцсан гэдэг бор шувуу нисэж байсан. 

Угтаа бол сонгуулийн дараа МАН амлалтаа биелүүлж, хэд хэдэн хүнд сайдын суудал өгнө. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагааж, шинэ Засгийн газар гаргах уу, бүтцийн хувьд өөрчлөлт оруулж, сул сайд нараа явуулах уу гэдэг тохироог ярилцаж байсан гэдэг. Харин залуу сайд энэ явган яриаг сонсуутаа л арга чарга хайж, эцсийн мөчдөө төсвийн санхүүжилтээр гишүүдийн амыг таглаж болох юм байна гэдэг санааг олсон бололтой.

 Ингээд л Засгийн газраа хэдэн сар барьж тогтоох арга хайсандаа 2022 онд гишүүн тус бүрт дөрвөн тэрбум төгрөг өгий хэмээн ханцуйн дотроо наймаалцаж, Засгаа хамгаалж үлдсэн гэх цуу яриа Саарал ордноор гарах болжээ.

Түүнээс өмнө Засгийн газарт сайдын суудалд очих хүсэлтэй МАН-ын гишүүд намын генсек Б.Амарбаясгаланд ихэд найр тавьж, түүний ойр тойронд үзэгдэх болсон гэдэг. УИХ-д суудалтай ч давхар дээлтэй суух хүмүүс ч энэ дунд цөөнгүй байсан бөгөөд Засгийн газрынхаа үйл ажиллагааг ил далдаар шүүмжилж, дээгүүр доогуур гүйлдсэн гэх нь бий.

Ингээд Л.Оюун-Эрдэнэ сайд аргаа барихдаа “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш.  Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээж байлаа.

Цаг үе амаргүй үед Засгийн газар тогтвортой ажиллаж, бодлого шийдвэрээ үргэлжлүүлэх нь зөв. Гэвч ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар мэргэжлийн байж, салбартаа манлайлал үзүүлж ажиллаж чадаж байна уу гэвэл, үгүй. Угтаа бол улс орны өмнө хоолойд тулсан олон асуудал ар араасаа ундарч, чадварлаг боловсон хүчин төр засаг үгүйлэгдэж байгааг цаг минут тутамд сануулсаар байгаа.

Яг үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ахынхаа эхлүүлсэн улс төрийн соёлыг хэрэгжүүлж, хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон бол хэдийнээ танхимаараа огцорч, дараагийн Засгийн газраа бүрдүүлэх хангалттай шалтгаан үүссэн байгаа. УИХ дахь намын бүлгийнх нь гишүүд ч чуулганы хуралдаан эхэлсэн цагаас л Засгийн газар үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжийг удаа дараа хэлж, сануулж байсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч чуулганы нээлтийн үеэр сайд нар хариуцлага тооцох асуудлыг хөндөж, “Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, анхааруулга өгч ажиллана. Салбар хариуцсан сайд нар онцгой нөхцөлд, онцгой чадвар гаргаж ажиллах ёстой. Чадахгүй бол түүнийгээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахуун асуудлаар нэлээд бухимдал үүсгэлээ. Үүнийхээ хариуцлагыг салбар хариуцсан хүмүүс хүлээх хэрэгтэй” гэсэн хатуу сануулга өгч харагдсан.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан "Хурдгүй, цаг үеэ мэдэрч чадахгүй байгаа зарим сайдад хариуцлага тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн удаатай.

Өнөөдөр гэхэд манай улс хоёр хөршийн хараат байдалд бүрэн амьдарч, иргэд энэ зовлонг нь биеэрээ амсаж сууна. Ширхэг хадаасаа ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй төрөөр угжуулж ирснийхээ горыг яс махаараа мэдэрч суугаа. Хойд хөрш тогоо хязгаарлахад улс орон даяараа цахилгааны хомстолд орж, урд хөрш хилээ хаахад өмсөх хувцас, идэх хоолгүй үлдэх дээрээ хүрэхэд төрөөс иргэдээ дэмжих ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэх асуулт гарч ирж байгаа юм. Ийм л үед Засгийн газрыг маневртай, шийдвэртэй ажиллаж, улс орныхоо хэтийн зорилгыг хардаг байгаасай хэмээн олон нийт хүсэж буй.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419