Төв аймгийн Ургацын баярт зориулсан бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, харцага Б.Бат-Өлзий, Ц.Мөнхбаяр, начин Л.Лха-Очир, Б.Хишигбаатар тэргүүтэй 96 бөх барилдахад улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэв.
Энэ үеэр "Урьхан" компанийн зүгээс аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаярт "Ланд круйзер-300" маркийн автомашинаар бэлэг барив. Өнгөрсөн зун болсон "Үндэсний бөх, үнэт өв" 512 барилдаанд амжилттай барилдаж үзүүрлэсэн амжилтыг нь ийнхүү мялаасан хэрэг.