Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 536 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 339 нь Улаанбаатарт,
- 197 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас барлаа. Нийт нас баралт 1860 боллоо.
Өнөөдрийн байдлаар 8759 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 3488
- хүндэвтэр: 3985
- хүнд: 1102
- нэн хүнд: 184 хүн байна.