Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төлөвлөснөөсөө илүү үр дүнд хүрчээ
БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин өчигдөр буюу 11-р сарын 18-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: 2021 он гарснаас хойш Хятад улс гадаад хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төлөвлөснөөсөө илүү үр дүнд хүрсэн байна. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол энэ онд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээрх өсөлтөө хадгалж, жилийн зорилтоо амжилттай биелүүлэх болно гэсэн байна.
Мөн тэрээр: "Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах онцлогийн тухай нэгт, гадаад хөрөнгө оруулалтыг татах хүрээ тогтвортой нэмэгдэж байна. 2022 оны 1-10-р сард, Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 943 тэрбум 150 сая байж, өнгөрсөн оны мөн үеэс 17.8 хувиар нэмэгджээ. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүтцийг тасралтгүй олшруулж байна. Үйлчилгээний салбарын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэмжээ 752 тэрбум 520 сая болж,өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн. Мөн өндөр технологийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувиар өссөн байна. Гуравт, төв, зүүн, баруун бүс адил өсөлтийг биелүүлсэн" гэжээ.