Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно

2021-11-19, 10:38 Цаг үе 554 1
Г.Занданшатар: Буянт-Ухааг Оюут-Ухаа буюу Монголын Цахиурын хөндий болгоно

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

Чуулганд академич нар, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт академичид аа,

Эрдэмтэн судлаачид аа,

Эрдэм мэдлэгийг дээдэлдэг  эртний уламжлалтай  Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан  байгуулагдсан орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага - Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Юань гүрний үед Хубилай хаан “Улсын түүхийн хүрээлэн”, “Монгол мэргэдийн хүрээлэн”, “Мэргэдийг цуглуулах хүрээлэн”, “Улсын хөвүүдийн сургууль” зэргийг байгуулан, эрдэмтэн мэргэдийг урин ажиллуулж, эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлэх, сурган боловсруулахад ихээхэн анхаарал хандуулж байсан түүхтэй. “Юань улсын судар”-т тэмдэглэснээс үзвэл, эдгээр байгууллагууд нь судалгаа шинжилгээний ажлыг эрхэлдэг байсан бөгөөд одоогийн Шинжлэх ухааны академийн шинжтэй байгууллага байсан хэмээн зарим судлаачид үздэг билээ.

Түүнчлэн бичгийн мэргэдийг сурган боловсруулж, ном судар хэвлэх, хүүхэд багачуудыг эрдэмд сургах зэрэг үйл ажиллагаа өрнүүлж байжээ.

Монголын эзэнт гүрний үед ч шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдлэг түгээн дэлгэрүүлэх бодлогыг монгол хаад маань тууштай хэрэгжүүлж байсан гэж хэлж болно. 1234 онд Өгөдэй хаан ном хэвлэл хариуцан, дагнан эрхэлдэг төрийн байгууллага болох “Судар бичгийн газар”-ыг Елюй Чуцайн санаачилгаар байгуулж байсан байдаг. Түүнчлэн одон орон судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Ойрхи Дорнод болон Хятадад хэд хэдэн одон орны оргил байгуулсан түүхийг бид мэднэ.

Хубилай хаан 1261-1264 оны үед Улсын түүхийн хүрээлэнг байгуулж байсан гэсэн түүхэн эх сурвалжийг тооцох юм бол өдгөө Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага 660 жилийн ойтойгоо золгож байгаа гэж үзэж болох юм.

Ийнхүү зургаан зууны тэртээгээс шинжлэх ухааныг хөгжүүлж байсан монгол түмэн шинэ цаг үед буюу эдүгээгээс 60 жилийн өмнө 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан билээ.

Нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд Та бүхний оруулсан хувь нэмэр их билээ.

Өдгөө манай ШУА шинжлэх ухааны үндсэн салбар чиглэл бүрээр, онолын суурь судалгааны ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг 14 хүрээлэнтэй, 1,200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, ажилчидтай болж, тулгамдсан асуудлыг судлан шинжилж шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхийн шинжлэх ухааныг шинэ мэдлэг, мэдээллээр баяжуулдаг олон улсад нэр хүндтэй байгууллага болон хөгжиж буйг Их чуулганы энэ хүндэт индрээс  бахархан  тэмдэглэж байна.

Эрдмийг эзэмшиж, эрдэм түгээж, эрдмийн шимээр эх орноо тэтгэсэн ахмад, дунд, залуу үеийн нийт эрдэмтэн судлаачдаа Монголын төр, ард түмэн ямагт дээдлэн хүндэлсээр ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна.       

Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд байнга анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

УИХ байгуулагдсан анхны бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 1996 онд салбарын анхны хууль болох Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь тохиолдлын хэрэг биш байв. Энэ бол нэг талаар Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ШУА-ийн оруулсан хувь нэмрийг үнэлсэн, нөгөө талаар бидний сонгосон шинэ нийгмийн тогтолцоонд шинжлэх ухаан тэргүүлэх байр суурьтай байна гэдгийг төрийн бодлогоор тодорхойлсон хэрэг байлаа.

Үүнээс хойш Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Инновацын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байна.

Эдгээр баримт бичгүүдээр шинжлэх ухааны салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн ч шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед тэдгээрийг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч байна. Тиймээс Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хойшлуулшгүй зорилт болоод  байна.

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Үндэсний инновацын тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт зэрэг олон чухал бодлогын баримт бичгүүд батлан хэрэгжүүлж байгаа. Манай улсад боломж, бодлог зорилт маш их бий. Үүнийг бодит ажил болгох хэрэгтэй байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл хэмээх хоёр чухал институт бий болсон. Ийнхүү манай оронд эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагаа олон улсын түвшинд, орчин үеийн шинжлэх ухааны менежментийн дагуу хийгдэх орчин нөхцөл зохих хэмжээнд бүрдсэн.  

Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал байна. Шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно.

Бидний амьдран буй энэ цаг үеийн ирээдүй цахимд суурилах нь тодорхой болж, цахим ирээдүйн төв нь олон хэмжээст метаверс ертөнц болж байна. Иймд Монголчууд энэ ертөнцийн зөвхөн хэрэглэгч байх бус бүтээгч нь байх ёстой.

Тиймээс Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм.

Дэлхийн улс орнууд инновац, их өгөгдөл, юмсын интернэтээс эхлэн хиймэл оюун ухаан хүртэлх технологийн 4-р хувьсгалын давлагаанд татагдан  орж байна. Монгол орон энэ хувьсгалын гадна үлдэх ёсгүй. Тийм боломж ч байхгүй. Манай ШУА энэ хувьсгалын оролцогч нь байж, үр дүнг ашиглах зорилгоор бүтцэдээ Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулсанд талархал илэрхийлье.

Төр, засгийн бүх шатны байгууллагууд тооцоо судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, шийдвэр гаргадаг байхад УИХ онцгойлон анхаарч байна. Энэ үйл ажиллагаанд ШУА, эрдэмтэн судлаачид маань санаачилгатай, идэвхтэй оролцож, манлайлан ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүхт 60 жилийн ойн энэ өдөр эрхэм хүндэт академичид, эрдэмтэн судлаач Та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд тань амжилт бүтээл, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Эрдмийн хэтнээс үсэрсэн оч, хөгжлийн гал болон дүрэлзэх болтугай.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419