Амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байсан иргэний цонхоор онцгойгийн албан хаагчид орж амийг нь аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны орон сууцанд амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:15 цагт өгчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 20:23 цагт очиж, дээд талын айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, 38 настай эмэгтэйг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ