Ли Көчян: Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг урьж байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян 11-р сарын 16-нд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Олон улсын бизнес эрхлэгчдийн форумд цахим хэлбэрээр оролцон үг хэлэн, бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцжээ.
Дэлхийн эдийн засгийн формын Ерөнхийлөгч Клаус Шваб уг арга хэмжээг даргалсан бөгөөд нийт 40 гаруй орны 400 гаруй бизнесменүүд оролцсон байна.
Энэ үеэр Ли Көчян : "Хятад улс талуудтай цар тахлын эсрэг хамтран ажиллан, нийлүүлэлтийн сүлжээг саадгүй байлгаж, худалдааны хөрөнгө оруулалт хийхэд хялбар байлгах зохицуулалтыг сайжруулан, мөн олон улсын макро бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх болно. Он гарснаас хойш Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэлтийг хадгалж байгаа ч шинэ сорилттой тулгараад байна. Бид гадаадад нээлттэй байдлаа илүү нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг сайжруулан, хуульчилсан олон улсын бизнесийн орчныг бий болгон, төрөл бүрийн зах зээлийн системд эрх тэгш хандан, оюуны өмчийг хамгаалах болно. Дэлхийн орнуудын аж ахуйн нэгжүүд Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг урьж байна" гэжээ.