Еврази дахь хятадын хөрөнгө оруулалт зарцуулалт нь ашиггүй өрийн дарамт болжээ
Хятадын бүс ба зам нэгдэлд одоогоор 16 улс нэгдээд байна. Хятад улс анх 2021 оны дундаас эхлээд эдгээр 16 улсад төмөр зам болон авто зам, цахилгаан эрчим хүч, атомын цахилгаан станц зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулсан. Ингэж хөрөнгө оруулсан гол шалтгаан нь төв ази болон зүүн европ, төв европын улсууд нь далайгаас асар их зайтай байдаг. Үүнээс шалтгаалан далайн тээвэр хөгжих боломж муу, зардал нь өндөр байдгаас шалтгаалан төмөр зам болон, авто замын тээвэр хөгжүүлэлт нь дэлхийн хамгийн том эдийн засгаараа хоёрт орж байгаа улс хятадтай холбогдох хуурай замын гүүрийг барьж байна гэж үзсэн байдаг.
Монгол, Киргиз, Монтенегро, Тажикстан зэрэг 16 улсад Хятад улс нь маш их хэмжээний хөрөнгө оруулсан боловч эргээд энэ улсуудын засаглалын чанар муу байгаагаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын өгөөжөө тэр болгон хүртэж чадахаа больсон байна.
2017 онд ОУВС-аас Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд 5.5 тэрбум ам.долларын аврах багц олгохыг зөвшөөрсөн бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг түншүүд гурван тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Монгол Улс, ялангуяа тахлын дараа, нөөцөөс хамааралтай эдийн засагтай, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээл нь тасарсан эмзэг орон гэж тооцогддог.
Эх сурвалж: A24 News Agency