Баян-Өлгий аймгийн Буянт сумын IV багийн Шар тохой гэдэг газар айлын гэр шатаж, бага насны хүүхэд амиа алджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 17-ны 15:00 цагийн орчим гал гарч, таван ханатай гэр шатаж, найман настай охин амиа алджээ.
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед эцэг, эхчүүд, иргэд та бүхнийг галын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.