Монгол “улбар шар” зэрэгтэй ч “ногоон”-оор амьдарч байна

Монгол “улбар шар” зэрэгтэй ч “ногоон”-оор амьдарч байна

COVID-19 цар тахлын хор, хохирол хэзээ, яаж дуусахыг өнөөдөртөө хэн ч хэлж мэдэхгүй. Өчигдрийн байдлаар дэлхийн 255 098 000 мянга гаруй хүн цар тахлын халдвар авсан, 230 609 000 хүн эдгэрсэн гэсэн тоо гараад байна.

Эцэст нь хүн төрөлхтөн энэ цар тахлын өвчлөлийн хүндрэлээс вакцин хамгаалж байгааг ойлгов. Тиймээс улс орнууд ч вакцинжуулалтын хувиа нэмэхээр бүх хүчээ шавхацгааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байх шиг байна.

ОХУ-ын Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлах дэглэмийг сулруулах тухай шийдвэр гаргажээ. Европын орнууд вакцинд хамрагдаагүй хүмүүстээ хөл хорио тогтоож эхлэв. Мөн үйлчилгээний газруудынхаа үйл ажиллагааг хязгаарлах зэргээр вакцинжуулалтыг нэмэхийг зорьж байна. Мөн Австри улс вакцинд хамрагдаагүй иргэддээ энэ даваа гарагаас хөл хорио тогтоож эхэллээ. Тэдгээр иргэдээ 25 ба түүнээс дээш хүнтэй арга хэмжээнд оролцох, үсчин, ресторанаар үйлчлүүлэхийг хоригложээ.

“...Вакцин хийлгэснээс хойш 6-8 сарын дараа эсрэг биетийн титр буурч, халдварын шинэ давалгаа үүсэх аюул нэмэгдэж байна. Бусадтай харьцуулахад эрт вакцинжуулалтад хамрагдсан орнуудад халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс вакцинжуулалтын гурав дахь тунг эхлэх нь чухал” гэж Японы коронавирусын тархалттай тэмцэх Засгийн газрын шинжээчдийн комиссынхон мэдэгдсэн байна.

Украйны ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн даваа гарагт “...Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэддээ 38 ам.доллар өгнө” гэлээ.

Ер нь бол дэлхийн бараг бүх улс оронд вакцинтай иргэдээ аль болох нийгмийн харилцаанд оруулж, вакцинд хамрагдаагүй бол тусгаарлах, үйл ажиллагаанд оролцох, үйлчилгээ авахыг хориглох арга хэмжээ авч эхлээд байна.

Харин Монгол Улсын хувьд вакцины эхний тунд хүн амын 69.4 хувь, хоёр дахь тунд 66 хувь, харин гурав дахь тунд 16 хувь нь хамрагдаад байгаа юм.

Гамшгийн дөрвөн зэргийн гурав дахь буюу “улбар шар” түвшинтэй байна. Засгийн газар, УОК-оос вакцины гурав дахь тунд хүн амын 50 хувь хамрагдсаны дараа “шар” түвшинд шилжүүлнэ гэсэн мэдээлэл бий.

Хэдийгээр гамшгийн “улбар шар” түвшинтэй байгаа ч бид бодит байдал дээр “ногоон” буюу энгийн амьдралын түвшинд амьдарч байна.

Энэ сарын 1-нээс урлаг, соёлын арга хэмжээг чөлөөтэй болгосноор “хорионд” үлдсэн үйлчилгээ үлдээгүй. Бараг бүх аж ахуйн нэгж, бүх үйлчилгээ хэвийн явагдаж байгаа гэсэн үг. Уулзъя гэвэл хэнтэйгээ ч уулзаж болж байна. Улс төр хийгээд гудамж талбайд жагсах чөлөөтэй байна. За тэгээд үзвэр, үйлчилгээ, ер нь бүгд нээлттэй байна.

Гэвч вакцинд хамрагдсан, хамрагдаагүй хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм чухал байсаар байгаа. Мөн ЭМЯ-наас вакцины гурав дахь тунд хамруулах явуулын үйлчилгээ, түр цэгүүдийг ажиллуулах зэргээр бүх талын арга хэмжээг авч байгаа юм. Ингэхээр Монгол Улсын хувьд ямар ч байсан вакцинжуулалт маш амжилттай явчихаж байгаа юм.

Ингэж хүн амын эрүүл мэндийг хамгаалах вакцинжуулалтыг шийдсэний дараа Засгийн газар маш том асуудалтай тулна. Тэр нь дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал юм. Өөрөөр хэлбэл, хэдийнэ үүд тогшоод эхэлсэн их хямралыг Монгол Улс хэрхэн даван туулах вэ гэдэг Засгийн газрын хувьд хүндхэн даваа болоод байна.

 

Б.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419