УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 11 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна