Ө.Баярмандах: "Даяар Монгол", "Хөх Монгол"-ынхон бол хэн ч биш...
Иргэд нийгэмд болж байгаа асуудлаар буюу “Фашистуудын хайраар дутахгүй” сэдвээр үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл болох иргэн Ө.Баярмандах: "Намайг Ө.Баярмандах гэдэг. Тулааны урлагаар хичээллэдэг. Хоч маань "Жалам хар. Бид өнөөдөр Монгол улсын иргэний хувиар хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж байр сууриа илэрхийлж байна. Монгол улсад аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, хууль ялгавартай үйлчлэх, мөн фашист, нацист ажиллагаанууд савнаасаа халилаа. Монгол улс Үндсэн хуультай. Түүнийгээ дагаж мөрдөж, хадгалж хамгаалах ёс зүйтэй юм. Нэгдүгээрт хүн бүрт хууль тэгш үйлчлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт расист, нацист үзэлтэй, эрэмдэглэнэ, зэрэмдэглэнэ шүү, бид нар цагдаагаа хамгаална гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа хүмүүст хандаж та нар хэн юм бэ?
Цагдаа та нар шиг юмнуудаар хамгаалуулдаггүй юм. Цагдаа нар өөрсдөө ажлаа хийж чадна. Та нар хэн ч биш. Нэг л их том атаманууд. Та нарын хүн эрэмдэглэж, зэрэмдэглэнэ ч гэж юу байхав. Та нар ширэнгийн хуулиар үзэх гээд, ярих гээд байгаа бол хамаа алга. Хүрээд ир. Та нараас айсандаа ингээд байгаа юм биш. Хууль биднээс дээр байдаг нийгэмд амьдарч байгаа шүү гэдэг утгаар та нарын маш олон үйлдэл дээр чимээгүй байлаа.
Саяхан мэдээлэл хийсэн Д.Гансүрэн ах таеквондогийнх. Би мэднэ л дээ. Д.Монголхүү ах бас таеквондогийнх шүү дээ. Гадуур дотуур ингэж ярьж явахаар дэвжээн дээр дуудаад үзчихгүй яасан юм? Тулааны спортын хүн байж. Нийгэмд яагаад ийм буруу үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм бэ? Хэн нэгнийг утсаар ч юм уу, сошиалаар би чамайг ална шүү гээд хэлчихвэл айчихдаг, иччихдэг гэж бодоод байгаа юм уу? Яагаад энэ хөгийн зангаа хаячихаж болдоггүй юм бэ? Сошиалаар л нэг их данхайсан хүмүүс. Та нарын атаман гэж юу байхав дээ. Одоо цагт атаман хүн гэж байхгүй ээ. Найзуудаа эв нэгдэлтэй бай. Ёс суртахуунтай бай. Хуулиа дээдэл. Миний хэлэх гээд байгаа юм ерөөсөө л энэ.
Та нар ширэнгийн хуулиар ярьвал хамаа алга. Намайг "Жалам хар" гэдэг. Би тийм мундаг тулаанч биш ч гэсэн гараад үзэхэд та нарын гуравтай тэнцэнэ шүү. Бид NoDoubleStandart хөдөлгөөний залуусыг дэмждэг. Гэхдээ NoNaadam жагсаал дээр очоогүй. Өөрийнхөө ажлыг хийгээд л явж байсан. Энэ хүмүүс үзэл бодлоо илэрхийлээд талбай дээр явж байг л дээ. Та нарт ямар гай болсон юм бэ? NoDoubleStandart гэсний төлөө ална хядна гэдэг та нар хэн юм бэ? Ингэж болохгүй ээ. Одооноос харин Д.Монголхүү ахтайгаа уулзаж нэгдмээр байна. Хамгаалалт хэрэгтэй бол болж байна. Нацист, расисит үзлээ болчих найзуудаа. Хууль нэгт шүү. Бид хуулийн дор захирагдах ёстой. Хуулийнхан энэ хүмүүсээ анхаарахгүй байгаа юм бэ? Нэг удаа биш удаа дараа өөрсдийн хийсэн гэмт хэргээ ярьж байхад арга хэмжээ авдаггүй юм бэ? гэдгийг л хэлээд байгаа юм. " гэв.