Хятад улс 2025 он гэхэд бүх хотоо 5G сүлжээнд холбоно
2025 онд Хятад улсын бүх хот болон ихэнх тосгоныг харилцаа холбооны 5 дугаар үеийн утасгүй сүлжээнд холбох болсныг тус улсын Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн яам өчигдөр зарлалаа
Төлөвлөгөөний дагуу ирэх жилүүдэд 10,000 хүн тутамд оногдох 5G сүлжээний бааз станцын тоог 26 хүргэж, ихэнх хот тосгодыг gigabit түвшний шилэн кабелын сүлжээнд холбохоор болсон байна.
Эх сурвалж: ECNS.cn