ОХУ-ын засгийн газар Улаанбаатарын чиглэлд нислэгээ сэргээх шийдвэр гаргажээ
Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ дэлхийн таван улсын чиглэлд иргэний агаарын тээврийн нислэгээ сэргээхээр болсныг өчигдөр тус улсын цар тахалтай тэмцэх төв мэдээлжээ.
Эдгээр улсууд нь Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол юм байна.
Ирэх сараас эхлэн Москва-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурав, Улаанбаатар болон Улаан-Үд, Эрхүү, Красноярскийн чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр болжээ.
Цар тахал эхэлсний дараа агаарын хилээ хаагаад байсан ОХУ өнөөдрийн байдлаар дэлхийн 71 улсын чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байна.
Эх сурвалж: ТАСС