“Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дунд Орос нь ч, Монгол нь ч байшин барихыг хориглоно”

2021-11-17, 10:21 Цаг үе 607 1
“Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дунд Орос нь ч, Монгол нь ч байшин барихыг хориглоно”

Хотын төвд цөөхөн хэдэн түүхэн дурсгал бий. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолбор тэдний нэг. Гэхдээ энэ сүм нь түүхэн дурсгал гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө юм.

Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ. Лувсанхайдавын ах Монголын Бурхан шашны тэргүүн VIII Богдоор тодорч, тэрбээр хоёр настайдаа ахыгаа дагаж Монгол нутагт иржээ. 20 гаруй насандаа ном заалгаж, хүчтэй чойжин болсон. Лувсанхайдав нь хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч, Монгол төрийн их Чойжин байсан. Улс гэрээ хамгаалах үүднээс түүнд зориулан чойжин буух тусгай сүмийг байгуулсан. VIII Богд  1899-1901 оны үед Зүүн Хүрээнд сахиусны хурлын их, бага хоёр сүм, лаврин орд, хашаа байшин, жас зэрэг цогцолборыг барьж өгчээ. Улмаар VIII Богд  1902 онд лүндэн буулгаж Чойжин ламын сүмийг байгуулжээ. Ингэхдээ анх уг сүмийг Занхан гэж нэрийдсэн бөгөөд архивын баримтад “...Занхан сүм болбоос Чойжин сахиусны тухай бурхан шүтээн ба хамаг хэрэглэх зүйлийг залж агуулах, тэр тухайн олон зүйлийн хурал номыг хурж байх үүрдийн сүм болох бөгөөд миний олон үед байгуулсан олон дацан аймгуудаас ер өчүүхэн төдий ялгаварлах газаргүй” гэж тэмдэглэсэн байдаг байна.

Ер нь бол Чойжин лам Лувсанхайдав төрийн их сахиусыг буулгах үеийн айлдвар хэмээх хоёр зарлигт VIII Богд болон Дондогдулам хатан нар Монголд сайн цагийг авчрахаар ирэгсэд гэсэн байдаг аж. Өнөөг хүртэл олон ч төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсан байдаг.

Хамгийн ихээр сонирхол татдаг зүйл нь, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын бүх сүм хийдийг устгачихаад хотын төв дэх Чойжин ламын сүмийг хэвээр үлдээсэн байдаг юм. Түүхийн зарим баримтад Х.Чойбалсангаас гэргий Бортолгой нь “...Чойжин ламын сүмийг л үлдээгээрэй” гэж хичээнгүйлэн гуйсан. Бортолгой энэ сүмийг шүтдэг, бурхан шүтээнүүдээ хадгалдаг, “Ядам” сүмд нь нууц тарнийн бясалгалаа хийдэг байсан гэсэн тэмдэглэл бас бий.

Мөн Ардын хувьсгалынхан Чойжин ламын хийдийн гол шүтээний нэг болох догшин сахиус улаан Жамсран бурхны өмнө аягатай сүүнд өндөгнийхөө цусыг ханан дусааж амсацгаан тангараг тавьсан гэсэн түүх ч бий. Ямартай ч Х.Чойбалсан 1938 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байхдаа тушаал гаргаж, Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлжээ. Ингэж музей болох эхлэл нь тавигдсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Х.Чойбалсан Монгол төрийг хамгаалах увидас жанлав оршсон эл хийдийг амиараа дэнчин тавин авч үлдсэнээр үл барам Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд болох язгуурын таван бурхан, Цагаан, ногоон дарь эх, Бодисадва тэргүүтэн, Ганжуур, Данжуурын ботиуд, хожим хэрэгтэй гэсэн бүгдийг тэнд хадгалан авч үлджээ. Хожим эдгээр бүтээлүүдийг Дүрслэх урлагийн музей, Улсын нийтийн номын сан, Богд хааны ордон музей зэрэгт хуваан шилжүүлж, цөөн хэдийг Чойжин ламын хийдэд үлдээжээ. Богдын лүндэн гэж 1910-1920-иод оны үед олны ам дамжин яригддаг байсан сургаалиудын эх зохиогч нь Чойжин лам байсан гэх бөгөөд уг лүндэнд “...Цөвүүн цагт шашин дарагдаж цагаан морин жил эргэн сэргэнэ. Бие, хэл, сэтгэл бузартахыг цөвүүн цаг гэнэ” хэмээн бичсэн байжээ.

Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн арын  соёмботой багана, Богд уулын “...Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ. Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ. Онц цагаар яривал анх 100 шахам жилийн тэртээ, түүнээс хойш 1960-аад оны үед Улаанбаатар хотын архитектурыг монгол гэрийн хэлбэртэйгээр зохион байгуулж байжээ. Төрийн ордон хойморт, түүнээс урагш Чойжин ламын сүм буюу Төрийн сахиусны өргөөг голомтлон хараалж, цаашлаад Богд уулыг үүдэлж түшсэн гэдэг.

Ийнхүү онц цагуудыг элээж өнөөг хүрсэн Чойжин ламын сүмийг Улаанбаатар хотын архитектурт голлох байр суурьтайгаар оруулж байсан түүх бий. Энэ бүх учир шалтгааны улмаас Чойжин ламын сүм Төрийн ордон хоёрын хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ыг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм.

Харин сүүлийн үест Оросын компани “Ленин клуб”-ыг хавийнх нь газартай аваад өндөр барилга барихаар хөөцөлдөөд байгаа мэдээлэл байна. Тэд ЭСЯ, бусад “шугам”-аар дамжиж, манай дарга нарт нөлөөлөхийг оролдох болжээ.

Айлд ч, хүнд ч бусдад өгч болох эд, болдоггүй эд гэж бий. Түүн лүгээ Төрийн ордноос Чойжин ламын сүм хүртэлх газар бол Монголын төрийн бүрэн бүтэн, аюулгүй байдалтай ямар нэг байдлаар холбоотой явж иржээ. Үүнийг үе үеийн удирдагчид мэддэг. Үүх түүх бидэнд “...Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дунд орос нь ч, монгол нь ч байшин барихыг хориглоно” гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр “Ленин клуб”-ыг ч буулгаж хаяад, оронд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулбал маш сайн шийдэл болох юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419