Д.Хаянхярваа авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдүүлэх хүсэлт гаргажээ
Өнгөрсөн сарын 18-нд УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн ажлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө/5-10 сая төгрөг, 30,000 орчим ам доллар/ хурааж авсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан аж.
Тэгвэл Д.Хаянхярваа хүлээн зөвшөөрч, өөр дээр нь үүсгэсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Түүнийг өөрийн албан тушаалаа урвуулан ашиглан хясан боогдуулах замаар гадны хөрөнгө оруулагчаар их хэмжээний мөнгө авсан гэх өргөдөл АТГ-т ирсэн аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан байдаг.
Тэгвэл Д.Хаянхярваа хялабаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан агаад шүүх хэргийг нь тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэж хөнгөн ял оноох нөхцөл бүрдээд буй юм.