Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 753 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 519 нь Улаанбаатар хотод, 234 нь орон нутаг тохиолдол батлагдсан байна.
Мөн сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас 11 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1826 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9795 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 21532 хүн байна.
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
-Хөнгөн: 4292
-Хүндэвтэр: 4160
-Хүнд: 1130
Нэн хүнд: 213 иргэн байна.