УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2021 оны 11 сарын 16-ны 08 цагаас 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.