Бээжингийн хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүлжээ
2021 оны 11-р сарын 15-ны 9 цаг 30 минутад Бээжингийн хөрөнгийн бирж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Уг бирж нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хооронд мөнгөн бус гүйлгээгээр хувьцаа гаргахад зориулагдсан байна.
Одоогоор хөрөнгийн биржид 80 гаруй компани бүртгэлтэй байгаа ч цаашдаа тэдний тоо цаашид мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын үндэсний хорооны дарга И Хүймань энэ тухай: "Бээжингийн хөрөнгийн бирж нээгдэж байгаа нь Хятад улсын хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт, хөгжлийн илэрхийлэл болж байна" гэсэн бол
Бээжингийн хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Шүй Мин: "Манай бирж инновацид суурилсан, шинэ хэлбэрийн жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд үйлчлэхээр гол чиглэлээ болгож, тэдний хөгжилд тохирсон бодлого, дүрэм, үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлж, хичээн ажиллана" гэжээ.