Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 491 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 352 нь Улаанбаатар хотод, 139 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1815 хүн эндээд байна.