Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн коридорт харуулын алба гүйцэтгэлээ
Японы Фүкүока хотод өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн эхэллээ.
Энэ өдрийн онцлог нэгэн зан үйл харагдсан нь 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал байлаа.
Тэрбээр сүмогийн холбоонд анхны ажлаа хийсэн бөгөөд холбооны ажилтны хар хөх цамц өмсөж баруун жигүүрийн коридорт харуулын алба гүйцэтгэлээ.
Түүний хийх ажил тэмцээний үеэр үүдэнд зогсоно, билет таслана, бөхчүүдийг орж гарахад харж зогсоно, үзэгчдэд туслана.
Энэ мэт ажилласаар жинхэнэ ояаката болох юм.