Монгол Улс цар тахлыг даван туулж эхлэв үү?

2021-11-15, 12:18 COVID-19 615 1
Монгол Улс цар тахлыг даван туулж эхлэв үү?

Их хачин сонсогдож магадгүй юм. Өдөр бүр арав арваараа амиа алдаж, хэдэн зуугаараа халдвар авч байхад юуны чинь “даван туулах вэ” гэж мэдэх юм. Мэдэх юм ч гэж, ер нь тэгнэ л дээ.

Яг жилийн өмнө хатуу хөл хорионд орж, гэр гэртээ бүгж, гудамжаар түргэний тэрэг, төрийн албаныхан л зорчиж байлаа. Гудамж талбай эл хувь, гамшгийн “улаан” зэрэг тогтоочихсон. “...Тоосноосоо бусгана” гэдэг шиг л... “Энхсаран сувилал”, тээврийн жолооч, автобусанд найтаасан хүү, гэрээсээ зугтаагаад гудамжинд оосорлуулсан аав гээд л...

 

Тэгвэл өнөөдөр гамшгийн зэрэг бараг “ногоорчихсон” байна. Сая, энэ сарын 1-нээс бүр бүх үйлчилгээг нээчихлээ. Хүсвэл бааранд орж, караокед дуулж, урлаг соёлын арга хэмжээнд оролцож, дуучдын тоглолт үзэж, бүр улс төрийн жагсаал цуглаан хийж, ер нь л монголчууд маань масктай л болохоос хэвийн “амьсгалаад” эхэлжээ.

Гэвч энэ хүртэл, өнөөдөр ч Монгол Улс маань цар тахлын хор хөнөөлд нэрвэгдсээр байна. Юуны өмнө, цар тахлын улмаас амиа алдсан 1800 гаруй монгол хүнийхээ төлөө гүн эмгэнэл илэрхийлье.

Гурван сая гаруйхан монголчууд ийм олон хүнээ алдана гэдэг харамсалтай. Ер нь бол энэ цар тахлаас Монгол Улсын хүлээсэн хамгийн том хохирол бол эдгээр хүний амь нас юм.

Гэвч өнөөдөртөө цар тахлын тархалтыг бурхан бууж ирээд ч зогсоож чадахааргүй байгаа нь үнэн. Тийм учраас тахлын хохирлыг хүн төрөлхтөн дэлхийн өнцөг булан бүрт цаг минут бүрт амссаар байна.

COVID-19-ийн халдвар, хүндрэлээр дэлхий дээр таван сая гаруй хүн амиа алджээ. Үүнээс Америк хамгийн олон буюу 750 мянга гаруй иргэнээ алдсан байна. Араас нь Бразил, Энэтхэг улсууд орж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн байдлаар, Хонконгод халдварын 12377 тохиолдол илэрч, 213 хүн нас барсан. Мөн Тайваньд 16465 тохиолдол илэрч, 848 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Ингэснээр өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 98099 тохиолдол илэрч, 4636 хүн нас баржээ. Ийм том эрсдэлийн дараа “…Вакцин цар тахлаас хамгаалж байна” гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө.

Гэхдээ вакцины хуваарилалт тэгш бус байгаагаас ядуу буурай оронд өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг судалгаагаар дүгнэжээ. Оксфордын их сургуулийн судлаачид "...Нийт дархлаажуулалтын 76 хувь нь өндөр, дундаас дээш орлоготой улсад хийгдсэн. Харин ядуу буурай орнуудад дэлхий дээрх вакцины ердөө 0.6 хувь нь оногдож байна" гэсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн Европод вакцинжуулалт муу байгаагаас өвчлөл нэмэгдэж, цар тахлын тархалт нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхааруулсан байна. Энэ хүрээнд Австрийн Засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг өнөөдрөөс хөл хорионд оруулах эсэх талаар амралтын өдрүүдэд хэлэлцэж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Ингэж дэлхий нийтээрээ вакцины ач холбогдлыг хүчтэй "ярьж" эхлэв. Цаашлаад вакцины гурав дахь тунд иргэдээ хамруулах ажлыг улс орнууд хийгээд эхэллээ. "...Японы Коронавирусын тархалттай тэмцэх Засгийн газрын шинжээчдийн комиссын мэргэжилтнүүд гурав дахь тунгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна" гэж NHK мэдээлжээ. Мөн хүн амынх нь 87 хувь вакцинд хамрагдсан Норвеги улс коронавирусын гурав дахь тунг зөвхөн 65-аас дээш насны хүмүүст хийж байна. "...18-аас дээш насны хүн бүр 2022 оны эхнээс вакцины гурав дахь тунг хийнэ” гэж тус улсын Ерөнхий сайз Йонс Гар Стёре мэдэгдэв. Израйлийн Засгийн газар “Pfizer” вакцины гурав дахь тунд ард иргэдээ хамруулах аяныг наймдугаар сараас эхлүүлсэн. Гурав дахь тунд хамрагдах насыг үе шаттайгаар бууруулсаар одоо 12-оос дээш насныхныг хамруулж эхэлсэн байна. "...Вакцины нэмэлт тун Израилийг аварсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Амьдрал хэвийн хэмнэлдээ, гэхдээ шинэ хэвийн хэмнэлд эргэн орж байна. Бид амны хаалтаа тайлахгүй. Битүү орчинд байгаа тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байх болно” гэж Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн тархвар судлалын профессор Габриэль Барбаш хэлжээ.

Ийн, "...Амьд хүн аргатай, аргалын гал цогтой" гэж, цар тахлаар өвдсөн ч эсэн мэнд үлдсэн, бас тахлын халдвар аваагүй хүн төрөлхтөн вакцины, тэр тусмаа гурав дахь тунгийн тусламжтайгаа маргаашийн төлөө мацаж эхэллээ. Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн харилцааны хэв маяг ч өөрчлөгдлөө. Цоо шинэ харилцааны үе эхэллээ гэсэн ч болно. Монгол Улс ч энэ шинэ маягийн амьдралд хөл тавихын зэрэгцээ вакцины гурав дахь тунд иргэдийг хамруулж эхлээд хоёр сар гаруй болов. Манай улсын хувьд төр засаг ямар ч байсан COVID19 цар тахлын эсрэг вакциныг зөөж авчраад иргэдийг хангалттай хамрууллаа. Вакцины эхний тунд хүн амынхаа 70, хоёр дахь тунд 67, гурав дахь тунд 16 орчим хувийг хамруулаад байна. Шинэ тохиолдлын тоо өнгөрсөн хоногоос хоногоос 26.3 хувь, нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 18.1, нас баралт 20 хувиар буурч эхэллээ.

Гурав дахь тун хийж эхлээд гамшгийн түвшинг "улаан"-аас "улбар шар" руу шилжүүлсэн. “Улбар шар” түвшинг он дуустал үргэлжилнэ. Гэсэн хэдий ч дээр хэлсэнчлэн амьдрал дээр бараг л "ногоон" түвшингийн амьдрал өрнөж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар ч "...Гурав дахь тунд хамрагдаад бүх үйлчилгээг авах"-ыг санал болгож байна. Цаашлаад улс төр, эдийн засаг, бусад чиглэлд авч буй арга хэмжээ нь үүнийг харуулж байгаа юм.

Үүнээс гадна ДЭМБ тун удахгүй Монгол Улсыг “сүргийн дархлаа”-тай болсныг зарлаж магадгүй юм байна. Вакцинд хамрагдсан, өвдөөд эдгэсэн монголчуудын тоо нийлээд 90 шахам хувьтай болж буй ажээ. Тиймээс “сүргийн дархлаа” гэж үздэг байна. Үүнийг, “...Мянга мянгаар нь хүнээ алдаж, маш том эрсдэл амссан ч COVID-19 цар тахлын одоо байгаа хувилбар буюу нөхцөл байдлыг даван туулж эхэллээ” гэж дүгнэж болно.

Гэвч COVID-19 цар тахал ямар хувилбараар, хэзээ дуусах вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Харин “...Цар тахалтай дасан зохицож амьдрах хэрэгтэй” гэсэн ганц л зам хүн төрөлхтний өмнө байна.

 

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419