"Сахал" Д.Эрдэнэбилэг Жүничи Хатторигийн компанид өөрийнхөө хүмүүсийг багтаасан уу?

2021-11-15, 12:14 Цаг үе 727 2
"Сахал" Д.Эрдэнэбилэг Жүничи Хатторигийн компанид өөрийнхөө хүмүүсийг багтаасан уу?

ХААН банкны хувьцааны 60 хувийг мэдэлдээ авсан цаад эзэн хэн бэ?

Монголын хамгийн том банкны хувьцааг худалдаж авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу...

 

Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Савада Холдингс" ХК энэ сарын 01-нд Япон улсын “Мета капитал” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент" хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа арилжсанаас үүдэн энэ асуулт улс төрийн хүрээнд эрчээ авч, бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг улам ширүүсгэлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “ХААН банкин дээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй биз" хэмээн чуулганы танхимд энэ сарын 04-нд улалзуулж, Б.Лхагвасүрэн сандрахдаа “Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан” гэсэн гэрээ байхгүй. Зөвшөөрөл олгогдоогүй" хэмээн УИХ-ын гишүүдэд худлаа хэлсэн удаатай. ХААН банк тойрсон улстөржилт ийнхүү улайсах зуур хэвлэлүүдэд Жүничи Хаттори гэдэг эрхмийн нэр ил болсон. Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс" корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан түүнийг “Упсипон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн талаар ч Монголын хэвлэлүүд мэдээлсэн.

 

Жүничи Хаттори хэмээх сонирхолтой намтар бүхий эрхэм 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт" гэдэг компани байгуулжээ. Тус компанийг хамтран эзэмшигчид нь Буд Шандас, Окуно Рико нар.

 

Буд Шандасын хувьд, 2018 оны аравдугаар сарын 12-нд бүртгүүлсэн бол Жүничи Хаттори, Окуно Рико нар 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Ваёо Эйрт” компанийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тухай мэдээлэл http://opendatalab.mn/search/573736?model=CFounder сайтад бий.

Харин Жүничи Хаттори 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флорид” ХХК-ийг Монголд байгуулсан байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх энэ компанийг “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна" гэж бүртгүүлсэн аж. Жүничи Хаттори “Ваёо флорид” компаниа анх байгуулахдаа өөрийгөө буюу ганцхан хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгүүлсэн. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан (гүйцэтгэх захирал)-аар Окуно Риког 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд бүртгүүлжээ. Японы цагны алдартай брэндийг үүсгэн байгуулагч Хатторигийн гэр бүлийн гишүүн Монголд юуны учир татагдав. ХААН банкны нийт хувьцааны 60 хувийг гартаа оруулсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн “үүр’’-ндээ үймэлдэх зуураа Жүничи Хатторигийн нэрийг хэвлэлүүдэд өгөөш болгон зарладаг нь сонирхолтой л хэрэг.

Окуно Рико гэдэг бизнес хамтрагчтайгаа “Ваёо Эйрт”, “Ваёо флорид” гэдэг хоёр ч компани байгуулсан Жүничи Хатторигийн Монголд эхлүүлсэн бизнес хронологийг хөвөрдвөл бүр ч сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Тодруулбал, ХААН банкны 60 хувийг хяналтдаа оруулсан хуйвалдааны бүлэглэлийнхэн гол технологио эндээс эхэлсэн байж мэдэхээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн” гэдгээ албан бичгээрээ нотолсон.

Үүнээс яг арав хоногийн өмнө буюу 2021 оны долдугаар сарын 16-нд Жүничи Хатторигийн байгуулсан “Ваёо флорид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монголын гурван иргэн болох Амарсайханы Даваажав, Бадрахын Наранзаяа, Раднаагийн Бадрах нарыг нэмж бүртгүүлжээ.

Цаг хугацаа, үйл явдлын хувьд энэ анхаарал татах хэрэг биш үү. “Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан схемийг санагдуулахгүй байна гэж үү!

“Сахал’’ Д.Эрдэнэбилэг нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахын тулд Ц.Пүрэвтүвшин гэдэг 29 настай, хэн ч мэдэхгүй, бизнесийн түүх ч үгүй тэрбумтныг “төрүүлсэн”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “49 хувийнхан”-ы луйврын схемийг олон нийтэд ил болгож байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувийг төрөөс, 27.6 хувийг Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан нь тогтоогдсон тухай мэдэгдэж байв. Нэг ёсондоо, тэр их мөнгө Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорэшн’’-ий дансанд орж, “Кью Эс Си”, “Хээдвей Трейдинг’’, “Пик Девилофмент", “Канетик”, “Рийверстөүн”, “Юнайтед Энержи" зэрэг олон компанийг “өндөглүүлсэн” цаад эх сурвалж нь Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой нь нотлогдсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдээлсэн.

 

Эндээс харахад, ХААН банкны 60 хувийг нэг олигархи, нэг банк дамнасан улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хяналтад оруулах хуйвалдаан яг ийм технологиор өрнөсөн аж. Хамгийн сонирхолтой нь Жүничи Хатторигийн компанид хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн гурван монгол хэний хүмүүс вэ. “Сахал” Д.Эрдэнэбилэг, хотын мэр Д.Сумъяабазар нарын байршуулсан нөхөд тэд мөн үү.

Тэгэхээр өрнөж буй үйл явдлаас харахад, ХААН банкны 60 хувийг хоёр япон хоорондоо наймаалцсан хэрэг огт биш байгаа биз. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын шоглосончлон ХААН банкны хувьцааг гадаадынхан өөр хоорондоо өгч, авалцсан юм бол дотоодынхон юуны учир сандралдаж, ээлж дараалан мэдэгдэл хийж, эрхэм гишүүнийг Асашёорюүгээр айлгаж, Монголбанкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд худлаа ярьцгаана вэ.

 

Б.Гэрэл

Эх сурвалж: sonin.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419