Вирустай хийж ирсэн тэмцэл ялалтаар л дуусаж байсан түүхтэй

Вирустай хийж ирсэн тэмцэл ялалтаар л дуусаж байсан түүхтэй

Манай гарагийн хувьд ус бол эхийн хэвлий юм, нялхсын өлгий юм. Хаана л ус байна тэнд амьдрал, амьтад л байж байдаг. Макро амьтдын хувьд гэхэд л оготноос аваад заан хүртэлх бүх амьтад үр хөврөл болон бүрэлдэх анхны хормоосоо эхлээд л ус хэрэглэж, усан дотор торниж, ус ууж өсөж, амьдардаг. Харин микро биетүүд, жишээ нь вирус, хэдийгээр амьтан болж чадаагүй ч гэсэн усгүй орчинд өөрийгөө хадгалаад байх чадавхтай ажээ. Ер нь сансар хорвоо дахь ямар ч орчин, нөхцөлд зарим вирус амьтай ба амьгүйн хоорондох оршлоо хичнээн ч болов хугацаагаар үргэлжлүүлсээр ирсэн бололтой. Органик молекулууд сансар хорвоогийн хаанаас ч болов олдох боломжтойн нэгэн адилаар зарим вирус мөн л хаанаас ч болов олдох магадлал нэн өндөр юм. Ингээд бодохлоор манай гараг дээрх амьдралын анхдагч эх сурвалж нь Нэгдүгээрт, органик молекул, вирус, Хоёрдугаарт, ус бололтой. Бусад нь бүгд аль эсвээс хаана ч мөнх байсан, эсвээс өмнөх хоёроос үүсмэл юм.

Ус огт байхгүй орчинд амьдрах чадвартай нэг ч амьтан манай гараг дээр байхгүй. Хэдий амьтан биш ч гэсэн вирусууд л харин усгүй орчинд өөрийгөө хадгалаад байж чаддаг ажээ. Ингэхлээр вирус бол манай гараг дээрх анх үүссэн биет ер биш бололтой. Түүний “бэлчээр нь” сансар хорвоо бүхлээрээ байж болох талтай. Гэхдээ вирус ургамал, амьтны эс дотор орж байж л үрждэг, тоогоо олшруулж шинэ шинэ овгийг үүсгэдэг болохоор вирусууд хаана ч юм анх ургамалтай, амьтантай, эсвээс зөвхөн л ургамалтай (амьтангүй) орчинд үүсчээ дээ. Тийм орчин, нөхцөл галактикийн “өмнөх төрөлд” байсан байж ч болно. Эсвээс манай галактик үүүссэний дараа хаа нэгтэйгээс “золбин вирусууд” ямар нэгэн арга, замаар зочин болон ирсэн байж ч бас болох юм. Сансрын хаа нэгтэйгээс манай дэлхий дээр тоос шороо, солир, сүүлт одны “ялгадас”, хаягдал гээд л олон олон тоотой, олон арван тонн жинтэй зочид жил бүр л ирдэг, одоо ирсээр л байгаа билээ. Өөр гараг, өөр галактикийн гарвалтай зочид ирээдүйд ч ер тасрахгүй нь ойлгомжтой. Ингэхлээр дэлхий дээр маань байгаа бүхэн үнэндээ бол олон эхлэлтэй, “олон эцэг, эхийн” үр сад, удам судар юм байна. Дэлхий дээрх амьдрал, амьд биетүүдэд ч гэсэн энэ нь шууд хамааралтай ажээ.

Оргүйгээс, “эцэг, эх” үгүйгээр амьтад анх, үүссэн гэх аваас тэд хэнээс юуг удамшуулж, хэнийг дууриаж анх төрсөн байх билээ? Тэдний удамшлын материал, генийг хэн зохион бүтээсэн юм бэ? Тэд хэн, хэний удам судар юм бэ? ДНХ, РНХ бүр анх яаж цогцлон бүтсэн, тэднийг анх хэн нийлэгжүүлэн гаргаад, ямар схемээр юу юутай угсран эсийг, амьтныг бүтээв ээ? Энд мэдээжээр бурхан мэтийн аль нэгэн субъектийн оролцоо байхгүй. Өөр глактикаас ухаантай амьтан авч ирээд мартаж орхиогүй. Ямраар ч хувьсаж чадах материаллаг зүйлс, ямар ч шинж. параметрийг үүсгэж чадах орчин, нөхцөл, хэмжээ ба тооцоо үгүй цаг хугацаа, тохиолдлоор юутай юу ч холбогдож болох олон хөдөлгөөнт, олон хувилбарт эх захгүй, дээр дооргүй, сансар хорвоо л энэний “цаад эзэд” бололтой. Вирус бүрийг нэгэн барилга гэвэл түүнд орсон бүх материалыг нийлэгжүүлэн гарган авч болно. Ингээд зохих схемээр нь угсраад вирус бэлэн болох ба тэр нь биет соёлын нэгэн элемент болж үнэлэгдэх бизээ. Гэвч яг хэрэг дээр энэ нь тун ч нарийн чимхлүүр ажил, супер нарийн багаж, супер мэргэжилтэн, төр, засгийн том дэмжлэг шаардсан туршилт байх бизээ.

Вирусын геномын бүтэц, азотлог сууриудын онцлог, нуклеодуудын дарааллыг мэдсэнээр аль ямар ч генийг нь шинээр бүтээж, бас өөрчилж болох юм. Вирус судлалын шинжлэх ухаан одоо яг л энэ зааг, түвшинд ирчихээд байна. Энэ ололт, амжилтынхаа үр дүнг хүн төрөлхтөн зөвхөн, гагцхүү зөв зүйлд хатуу хяналттай ашиглах нь чухал болно.

Бидний бие, эд, эс вирусуудын шинэ шинэ олон омгийг буй болоход тусалдаг нь Ковид-19-ийн жишээнээс ч тодорхой байна. Нэг жил гаруйн дотор л дөрвөн хувилбар буй болгочихлоо шүү дээ. Цаашдаа Ковид-19 хичнээн ч хувилбартай болох юм билээ. Олон хувилбар үүсэх хэрээр өнө олон хувилбарын зарим нь устах болно. Вирусын хувирлын түүхээс энэ нь тэгж ойлгогдож байна.

Цагаан цэцгийн цар тахлын үед өвчилсөн хүний 30 хувь орчим нь нас барж байсантай харьцуулахад Ковид-19-ийн хоруу чанар бага байгаа хэдий ч шинэ шинэ хувилбарууд нь юу авч ирэхийг хэн мэдэх билээ. Бүрхэгдүү ирээдүй биднийг хүлээж байна даа. Гэхдээ шинжлэх ухааны чадамжид хязгаар үгүй болохоор Ковид-19 вируст бууж өгөх цаг, бүр устах цаг ирэх нь эргэлзээгүй юм.

Жаахан уураг, жаахан нуклейн хүчлийн нэгдэл болох вирус нь амьтны эсэд орж, эсээс эсэд дамжин мутацлагдсаар хэмжээ нь томорч, генүүд нь олширч, янз янзаар угсрагдсаар аварга том вирус болох үедээ амьтны шинжийг олсоор нэг эст бүдүүлэг биет болж хувирдаг бололтой. Ингэхлээр цөөхөн гентэй жижиг вирусууд нь амьгүй биет талдаа ойр, харин олон гентэй аварга том вирусууд нь амьд биет талдаа ойрхон юм. Энэ бол завсрын биетэд байх ёстой шинж, түүний хоёрдмол мөн чанарыг илтгэх чухал үзүүлэлт мөн болно.

Аварга том вирусын үржих үйл ажиллагаа нь зарим талаараа эсийн үйл ажиллагаатай төсөөтэй юм. Ингэхлээр аварга том вирус ба эсийн хооронд хатуу зааг тогтоох аргагүй байна. Амьгүй болон амьд хоёрын хоорондох шилжилтийн гинжин хэлхээ нь том вирус болон эс байх магадлал нэн өндөр юм. Манай дэлхий дээр нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, фосфор, азот гэх мэт амьтанд, амьдралд хэрэгтэй бүх бодис байгаа. Гагцхүү тэдгээрийг эс, эд, амьтан болгож хэн угсраа вэ? гэдэг нь үл мэдэгдэх нууц, танигдаагүй хүч мөн болно. “Барилгын материал байнаа, барилгачин л алгаа” гэсэн үг...

Органик молекулууд болон вирусууд анх далай, тэнгисийн эрэг хавийн гүехэн усанд л үүссэн болов уу. Нарны илчээр бүлээсдэг, байнгын шахам хөдөлгөөнд оршдог, хуурай газраас элдэв төрлийн эрдсээр байнга баяжиж байдаг эрэг хавийн бүлээхэн ус бол амьд биет үүсэж болох эхийн хэвлий л гэсэн үг.

Загаснууд түрсээ цэнгэг бүлээн усанд шахдаг нь ч учиртай. Уусаж болох бүхнийг өөртөө агуулсан бүлээхэн ус бол юу юутай ч учирч, юу юутай ч холбогдож болох чөлөөт орчин юм. Цагийн хязгааргүй уртад, хязгааргүй тооны уулзалтууд, хязгааргүй олон хувилбараар хэрэгжиж, хэзээ ч юм амьд биетийг үүсгэсэн байхад гайхах зүйл үгүй билээ.

Байж болох бүхий л минерал, бодисыг өөртөө уусгасан ус бол микро (амьтай ба амьгүй) биетүүдийн хувьд байж болох бүхий л тал, хэсгээрээ учрах, авцалдах орчин юм. Тэнд санаатай биш, төлөвлөгөөтэй биш, тодорхой зорилго, схемийн дагуу биш, үнэндээ тоолох, бүртгэх ч аргагүй туйлын замбараагүй, бүр байж боломгүй гэхээр эх захгүй харилцан үйлчлэл явагдсаар иржээ. Бүр хэдэн тэрбум жилийн туршид шүү! Ийм замбараагүй, эх захгүй, жинхэнэ хоосон орчин, нөхцлөөс тохиолдлоор юу ч юутай ч угсрагдан, юуг ч төрүүлж болох юм. Өөрөө бүтэх ёс, аяндаа үүсэх жам, шалтгаан, үйлийн үрийн бүтээл, барилдлага гэж ийм ажээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419