Б.Энх-Амгалан: Төр нь хамгаалалтаа буулгаж, хяналтаа сулруулья гэж ярьж болдог юм уу?

2021-11-15, 12:11 Цаг үе 344 1
Б.Энх-Амгалан: Төр нь хамгаалалтаа буулгаж, хяналтаа сулруулья гэж ярьж болдог юм уу?

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа. 

-Таны БОАЖ-ын сайдад тавьсан асуулгын хариуг УИХ дээр сонслоо.  Зарим гишүүн тахийн талаар улстөржиж байна, Монголын биш жалга довны эрх ашиг ярьж байна гэсэн утгатай мэдээлэл хийлээ? 

-Би улстөржөөгүй. Өөрт нь таалагдахгүй л бол улстөржиж байна гэж мэдэгддэг аргатай болсон юм уу. Төрсөн нутаг усаараа, ээж, аав, эх орон газар шороогоороо улс төр хийж болдог юм уу. Энэ бол улстөржих сэдэв огтхон ч биш. Харин нийгмийн анхаарлаас энэ асуудлыг холдуулах гэсэн түлхүүр үг, хувь улстөрчийн санаархал гэж харагдаж байна.

 

-Ховдод дархан газрын захиргаа байгуулахыг эсэргүүцээд байгаа юм уу?

-Үгүй. Ховдын төвд, Алтай суманд, Байтаг багт хаана ч байгуулахыг эсэргүүцээгүй. Шинээр байгуулбал эх орны зах хязгаарт хяналт тавих, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах эзэнтэй болж байна хэмээн  алга ташина. Хоёр гараа өргөөд дэмжинэ.  

 

-Тэгээд гол нь юуг нь эсэргүүцээд байна вэ?

-Төрийн сайд хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлээд, төрийнхөө, засгийнхаа бодлогын эсрэг шийдвэр гаргаад байгааг л шүүмжилсэн.  Бодлого зорилт тодорхойлсон бичиг баримт бичгүүдэд “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэнэ”,  “Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг тусгай хамгаалалтанд авна” гэдгийг төрийн бодлогоор авч хэрэгжүүлж ажиллана гэсэн хэрнээ үүнийхээ эсрэг шийдвэр гаргаад байгааг л эсэргүүцээд байгаа юм. 

 

-Хамгаалалтын захиргааг нүүлгэх нь хамгийн зөв хувилбар, бензин тос хэмнэнэ хамгаалалт сайжирна, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт гараад байгаа хууль бус алтны зөрчлийг таслан зогсооно, хяналт шалгалт оновчтой болно, Ховдод дархан цаазат газрын 65 хувь, Алтайд 35 хувь нь харъяалагддаг тул яг голд нь очиж бууя гэсэн үндэслэлийг яам яриад байна гэж ойлгосон? 

-Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн  газрыг 911955.75 га талбайгаар өргөтгөж, нийт 1.835.724.94 га болгосон юм. Өргөтгөж тогтоосон нь бол сайн зүйл.Цагаан толгойн пост руу очиход талдаа 260 км зам туулж байна. Өвөлдөө Элгэний заставаар тойрч очиход нэг талдаа 400 км тойрч  72 цаг явж байж хүрч байгаа нь зардал өндөр байна гэсэн. Энэ үнэн. Зөвхөн энэ тоо хамгаалалт хүрэлцэхгүй цаг алдаж байна,  хэтэрхий том талбай хариуцаж байгаа, очих гэсээр байтал хулгайн анчид, алтны нинжа нар зугтчих учраас  шинээр хамгаалалтын захиргаа нэмж байгуулах ёстой гэсэн үндэслэл, зүг чигийг зааж өгч байгаа биз дээ. Харин Тахийн талын хамгаалалтын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл бол биш.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Ховд руу хамгаалалтын захиргаа нүүгээд оччихоор газар нутгийнх нь хэмжээ агшиж, туулдаг зам нь богиносох юм уу. Байтаг багийн алтны зөрчлийг шийдчихээр Говь-Алтайн хууль бус алтны нинжа нарын асуудал давхар шийдэгдчих юм уу. Эсвэл Алтайд байгаа дархан газрыг бол ухаж болно гэдэг шийдвэр гарчихсан юм уу. Хяналт шалгалт яаж оновчтой болох юм. Одоо байгаа 34 хүн харгалзаж дийлэхгүй хулгайн ан, хилийн контрбанд, хууль бус алтны нинжа нарын зөрчил Говь-Алтайн хэсэгт улам нэмэгдэж байхад найман байгаль хамгаалагч үлдээгээд бусад нь Ховд руу нүүчихээр шийдэл нь оновчтой, хяналт нь сайн болох уу. Би тэгж бодохгүй байна.

 

-Тэгээд ямар шийдэл нь зөв гэж? 

-БОАЖ-ын сайдын тушаалаас зөв шийдэл олж харахгүй байна. Үнэнээ л хэлье. Зүй нь бол Ховд аймгийн Алтай сум газрыг нь олгочихсон юм байна, “Олон улсын тахь групп нийгэмлэг” ТББ, ХБНГУ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь төсөл” санхүүжилтийг нь гаргаад хамгаалалтын захиргааг нь бариад өгөх гэрээтэй юм. Цар тахлын үед улсын төсөвт дарамт ирэхгүй, боломжийг ашиглаад  дахиад л нэг шинэ Хамгаалалтын захиргаатай болчих. Нэг захиргаанд харъяалагдах газар нутгийн  хэмжээ багасч торлог нягтарна, хамгаалалт оновчой үр дүнтэй болно. Хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно. Ердөө л энэ шүү дээ. 

 

-Илүү зардал юм биш үү. Зэрлэг амьтадын ихэнх нь Ховдын нутагт өвөлждөг, ихэнх газар нутаг нь Ховдод байдаг гэдэг үндэслэл байгаа юм билээ. Та болохоор их хурлын гишүүнд худал мэдээлэл өгсөн гээд байдаг?

-Зардал их гарч байна гээд нутгаа хаяад нүүх үү. Эсвэл Монгол төр харж дийлэхгүй юм байна гээд зарах  уу. Яг энэ нутагт амьд байгалийн үзэмж бүрдсэн байгалийн “Зоо парк” байдаг. 42 овгийн 135 төрлийн, 204 зүйлийн  ургамалтай. Үүний 113 зүйл нь эмийн ургамал, нэн ховордсон өөр хаана ч байхгүй навчит тоорой, олон цэцэгт сухай, хонхот харгана, сибирийн хармаг, яшилдуу чацаргана, тоорой, жигд, гоёо, ортууз гэх мэт олон төрөл зүйлийн ховор ургамал зэрлэг онгоноороо байна. Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна. Ийм ариун дагшин газрыг эзэнгүйдүүлж болох уу. Төр бензинээ хэмнэе, хамгаалалтын захиргааг нь татан буулгаж, нүүлгэе, хяналтаа сулруулья гэж ярьж болдог юм уу. Хилийн бүсэд шүү дээ. Дэлхийд ч ийм онгон дагшин газар байхгүй.  

 

Бодит байдлыг хэлье. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг Говь-Алтай Бугат сум 458.4 мян га, Говь-Алтай Тонхил сум 170.1 мян га, АХУБНГ  36400 га, ШБНГ 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1.054.971 га газрыг ГИДЦГ “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй. Найман байгаль хамгаалагч энэ том нутаг, талбайд хүрэлцэх үү. Хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихаар  машин техник, өдөр тутмын удирдлага, үүрэг даалгавар, шуурхай байдал, хяналт шалгалт оновчтой хүртээмтэй байна гэж бодохгүй байна. Энэ бол хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого. Цаана нь ямар эрх ашиг байгааг тааж мэдэшгүй.

 

-Та их хурлын бүрэн эрхэд халдлаа, хууль зөрчлөө. Газар нутгийн нэр өөрчиллөө, үндэслэлгүй, тооцоо судалгаагүй шийдвэр гаргалаа гээд байсан. Зарим гишүүн болохоор Зүүн гарын хаант улс гэж байсан, зүүн гарын говь гэж байсан энэ нэрийг өгөх нь зүйтэй гээд маргалдаад байсан? 

-Бас л үнэн. Буурал түүхээ сөхвөл тийм нэр байсан. Би үгүйсгээгүй. Их Монгол Улсын нийслэл Даду нэртэй байсан гээд Улаанбаатар хотынхоо нэрийг өөрчлөх үү. Зүүн гарын хаант улсын төв гэж Ховд аймгийг зарлах уу. Хорин нэгдүгээр зуунд дэлхийн газарзүй, геодези, зурагзүй дээр, одоогийн Монгол Улсын  газрын зураг дээр, геодези, зураг зүйн газрын бүртгэл, нэгдсэн сан дээр ийм нэр байна уу гэж шүүж лавлагаа авсан юм. Албан ёсоор бүртгэгдээгүй. 

“Говийн их дархан газар” гээд аль эрт 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн  84-р зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан газрыг “Зүүнгарын говийн дархан цаазат газар” болгоод өөрчилчихсөн нь хууль зөрчиж байгаа. УИХ-ын бүрэн эрхэд халдахаас гадна олон  эрх зүйн акт зөрчлөө. 

 

-Газрын нэр биш зөвхөн захиргааны нэр өөрчилсөн гээд байсан шүү дээ? 

-Хамгаалалтын захиргаа гэж байшин савыг хэлдэг бол захиргааны нэр нь  хаягийг хэлж байна. Тэгвэл хаягийг нь юу гэж ч өгсөн болох гэж үү. Дуртай хүмүүсийнх нь нэрийг өгчихөж болох юм уу. Тусгай хамгаалалттай, Дархан цаазтай газар нутгийн хамгаалалтын захиргааг тухайн хамгаалж байгаа газрынх нь нэрээр нэрлэдэг. Хуулийн өмнө цэц дээр очвол шууд л тодорхой болно. 

 

-Судалгаа тооцоогүй шийдвэр гаргалаа гэдгээ тодруулахгүй юу?

-Уртнасан сайд бидний хооронд маргаан, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хувь хүнийх нь хувьд тэр хүнийг буруутгах ямар ч шалтаг алга. Нэг намынх учраас  улстөржих ч шалтгаан байхгүй. Тамга барьсан төрийн сайдынх нь хувьд, Байгаль орчин нутаг усаа хамгаалах төрийн бодлого тодорхойлогчийнх нь хувиар  буруутгаж байгаа юм. 

Яагаад шийдвэр гаргахдаа тэр бүс нутагт гардаг хилийн зөрчил, хилийн бүсээр хийгддэг контрбанд, хууль бус алтны нинжа нарын дархан цаазтай газарт алт олборлоод байгаа мэдээ сэлт, хууль бус анчидын асуудал, гадна дотны доншуучид сэлгүүцэж уул уурхайн өрөм тавиад байгаа асуудал, 140 гаруй уурхайн лиценз Алтайд олгогдсон, Мазуншань-Нарансэвстэйн хилийг нээх, хилийн бүсээр хятадын талаас зардлыг нь даагаад зам тавьж уул уурхайд хамтарч ажиллах асуудал, Талын мэлтэс, Алтайн баялгийг зөөх, ухах холын бодол, алсын сонирхолтой бүлэглэлийн эрх ашиг гээд хоорондоо холбоотой олон асуудлыг судалж авч  үзээгүйд харамсч байна. Өмнө нь спиртийн наймаачдын хэрэн тэнүүлчилж хил зөрчдөг байсан бүс. Лавлагаагаар нэрсийн жагсаалтыг авч үзвэл эх орон гэж цээжээ дэлдээд байгаа их сонин содон хүмүүсийн нэр хөвөрнө. Малын хулгайч, хил давсан махны наймаачид, хууль хяналт, хил, гаалийнхны мафийн сүлжээг судалж үзээд шийдвэрээ гаргасан бол Алтайн ард түмний, зохиолч сэтгүүлчдийн, нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн уур бухимдлыг төрүүлэхгүй. Төрийн сайдын шийдвэр тооцоо судалгаагүй, хууль зөрчиж  гарсанд л харамсаад байгаа юм. Өмнө нь яригддаг байсан шүү дээ хонгилынхон гэж. Түүн шиг ашиг сонирхолын бүлэглэлд үйлчилж байна гэж бодохгүй байгаа. Доод дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид буруу мэдээллээр сайдыгаа хангасан юм байна гэж бодож байна. Хоноцын сэтгэлтэй төрийн зарим албан хаагч байхад, нутаг сэтгэлтэй нутаг амьтай өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид байгаа гэдэгт итгэдэг.  Тийм хүмүүсийг нь хөдөө орон нутагт нь тавьж ажиллуулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн Алтайн асуудал биш. Монголын язгуур эрх ашиг юм шүү. Амь өгсөн Алтай руу дайраад байвал хэнээс үл эмээнэ.

 

С.Саруул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419