Б.Ганчулуун: Мөрийтэй тоглоомтой холбоотой 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн шалгаж байна

2021-11-15, 12:08 Цаг үе 372 2
Б.Ганчулуун: Мөрийтэй тоглоомтой холбоотой 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн шалгаж байна

ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуунтай ярилцлаа.  

 

Цахим орчинд онлайн мөрийтэй тоглоомыг  зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр херөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу? Цаагуураа хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох ч тохиолдол байдаг уу? 

Дэлхий нийтийн даяарчлалын өнөө цагт техник, технологи хурдацтай хөгжиж үүний зэрэгцээгээр нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.  Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна. 

Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 326 цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковид-19 халдварын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм, хурдацтай нэмэгдэж буй цахим хэрэглээ зэргээс шууд шалтгаант холбоотой юм. 

ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм. 

Мөн цахим мөрийтэй тоглоомонд донтсон иргэд нь бусад төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэгт холбогдож эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдал нэмэгдсээр байгаа нь харамсалтай. 

Иймд иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожино гэсэн ойлголт байхгүй гэдгийг санаж харин бүхэл бүтэн босгосон амьдралаа үгүй хийх аюул хүлээж байдаг. 

 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглоход хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг юм бэ. Тоглоом зохион байгуулсан болон тоглосон этгээд ижилхэн хуулийн хариуцлага хүлээх үү? 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл гэдгийг хэлье.  Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. 

Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцалага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Тиймээс иргэд, олон нийт мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоголсон үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал. 

 

Иргэд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг өгөхдөө хаана хандах вэ? 

Иргэдийн зүгээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой аливаа мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт мэдэгдэж болно.  Мөн 51261749 тусгай дугаарт мэдээллээ ирүүлж болно. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно.

Ер нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл учраас уг хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдлаас сэргийлэх нь иргэдээс өөрсдөөс ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. 

 

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдииг олж илрүүлэх, урьдчилан сэргиилэх чиглэлээр ямар ажиллагаа зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж тухайн мөнгө олгогдохгүй гэсэн үг. Харин ч зөрчлийн хуулиар нэмэлт хариуцлага хүлээх заалттай гэдгийг дахин сануулья. 

Цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй хяналт тавьж ажиллана. 

Мөн бид хуулиар харъяалуулсан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс улс дамнан зохион байгуулалттайгаар үйлддэгддэг мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, таслан зогсооход онцгой ач холбогдол өгч сүүлийн  жилүүдэд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран бодлогын арга хэмжээ, мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулсаар ирсэн. 

Тухайлбал, олон улсын байгууллагууд, гадаад улсуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгасан ажлын үр дүн 2020 оны 10 дугаар сард  манай улсыг Санхүүгийн хориг арга хэмжээг  хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын “Саарал жагсаалт”-аас гарахад томоохон дэмжлэг болсон. 

 

О.Дашням

Эх сурвалж: "Өдрийн сонин"

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419