Б.Энх-Амгалан: Уртнасан сайд аа, тушаалаа засахгүй бол та бид хоёр үндсэн хуулийн цэц дээр уулзана шүү
УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонссон.
ERGELT.mn
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84дугаар тогтоолоор баталж, Улсын Тусгай хамгаалалтад авсан. ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ газрын нэрийг өөрчилж, яагаад Зүүнгарын говь болгов. Энэ Ховд аймаг руу нүүх ямар тооцоо судалгаа байгаа юм бэ. Алтайд ухаад байгаа алтыг яах юм. Та бүхнийг Дархан цаазтай газрыг хамгаал гэж төрөөс дэмжиж байгаа биз дээ. Гэтэл хилийн бүсийг эзгүүрлэх төрийн бодлого таны үед явж байгаа юм уу. Газар нутгийн нэр өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхэд байдаг. Яагаад УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хууль зөрчив.
УИХ шийдвэр гаргахдаа Дархан цаазат газрын хилийн хязгаарыг нэмсэн болохоос хамгаалалтын захиргааг нүүлгэ гэдэг шийдвэр гаргаагүй. Түүнээс найман хүнийг нь Говь-Алтайд үлдээгээд 34 хүнийг нь цааш нь авч явах гэж байгаа бол дэмжихгүй.
Таны ирүүлсэн бичиг дээр байна. Тусгай хамгаалалтын газрын сүлжээг өргөтгөнө гэж. Тэгсэн хэр нь хамгаалалтыг нь сулруулаад хүмүүсийг нь нүүлгүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалах үүрэгтэй Засгийн газрын гишүүн гэж ойлгож байна. Таныг хулгайн анчдын гар хөл гэж ойлгохгүй байна. УИХ шийдвэр гаргахдаа Дархан цаазтай газрын хилийн хязгаар хэмжээг нэмсэн болохоос биш хамгаалалтын захиргааг нүүлгэ гэсэн шийдвэр гараагүй. Хэрвээ хамгаалалтын захиргааг шинээр байгуулж байгаа бол алга ташна.
Олон улсын тахь судлалын байгууллагаас мөнгийг нь гаргаад Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргаа байгуулах гэж байгаа бол дэмжинэ. Түүнээс наймыг нь авч үлдээд, 34-ийг нь цааш явуулахгүй гэж байгаа бол түүнийг дэмжихгүй. Таны ирүүлсэн бичигт байна. Тусгай хамгаалалтын газар нутгийг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэнэ. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсгал бүхий 55 хувийг улсад авна гэсэн байна. Тэгсэн хэрнээ хамгаалалтыг нь сулруулж, хүмүүсийг нүүлгэж байгааг ойлгохгүй байгаа юм. Одоо наад хүмүүс чинь харж хамгаалж чаддаггүй байхгүй юу. Энэ ямар нутаг гээч Османы дээрэмчид ирж, мал ахуйг нь авч байхад Говийнхон нутгаа хаяж нүүгээгүй шүү. Энэ нутгийн хил хамгийн их эмзэг газар. Өмнө нь спиртийн наймаачид явдаг байсан.
Сүүлдээ олон нинжа нар алт ухаж байгаа юм билээ. Та ядаж Зүүн гарын говь гэдэг нэрээ авчихсан бол танд хэрэгтэй байх байсан юм. Энэ тушаал хэвээрээ байх юм бол таныг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Нийтдээ 42 овгийн 135 төрлийн 204 зүйлийн ургамал байгаа юм. Энэ нарийн говь хамгаалдаг элсний нүүдлээс хамгаалдаг олон ургамал, маш ховор амьтад байгаа. Тиймээс хамгаалалтыг нь битгий сулруулаач ээ гэж ярьж байгаа юм.
Та нар мэдээлэл өгөхгүй болохоор шүүж үзсэн. Би Ховд аймагт шилжих, шилжихгүйг яриагүй. Тусгай хамгаалалтын газар хоёрыг байгуулсан бол алга ташаад баяр хүргэнэ. Одоо байж буй хамгаалалтыг сулруулах асуудал уур хүргээд байгаа байхгүй юу. 140 гаруй лиценз наана чинь олгогдсон байдаг" гэв.