Мөнгө төлж доромжлуулах ямрав, гоё уу?

Мөнгө төлж доромжлуулах ямрав, гоё уу?

Залуу байхад, оюутан байхад жуулчдад орчуулга хийх, гадаадын зочид төлөөлөгчдийг дагаж явах сайхан байлаа. Олон жил ийм ажил хийгээд ирэхээр сүүлдээ залхана, зугтдаг болно шүү дээ. Орчуулагч хөтөч хүн бол мэргэжлийнх байх ёстой. Энэ талаар ярьвал их юм бий.

Бидний урилгаар соробан сампингийн залуу багш Японоос ирлээ. Залуу хүн байж яасан ч их ажилтай юм, энэ зуны боломжтой хоёрхон хоног байсныг ашиглан Монголд ирж байгаа юм. Нэр нь Коо, аав ээж нь Японд суурьшсан Тайвань хүмүүс, өөрөө Японд төрж өссөн, япон хүн л гэсэн үг. Залуу хүн учраас их нээлттэй, харилцахад тааламжтай багш. Японы ахмадууд ер нь хаалттай талдаа. Өөрөөр хэлбэл танилцаж нөхөрлөж байж, удаж байж сэтгэл санаагаа ойлголцоно. Тогтчихсон заншил, дүрэм журмаа эвдэнэ гэж үгүй. Харин залуучууд нь сүүлийн үед арай өөр болж ирж байна.

За тэгээд залуу багшаас их юм мэдэж авахын тулд, бас сайн зочлохын тул би өөрөө газарчиллаа. Энэ багштай өнгөрсөн хавар л танилцсан, дашрамд хэлэхэд фэйсбүүкээр дамжуулж танилцсан гэж хэлж болно. Онгоцны буудалд угтаж аваад, машинаар хот руу ирэх замдаа би “нүхээ малтаж”, “манайд бүтээн байгуулалт өрнөж байгаа, зам харгуй энд тэндгүй эвдэрч хэмхрээд байгаа, тун удахгүй их гоё болно, ойлгож байгаа биз дээ ...” гээд л ярьж эхэллээ. Гэтэл Коо багш хэлж байна аа, “энэ чинь л харин сайхан байна, Японд бол бүтээн байгуулалт бүгд дуусчихсан, шинээр бий болж байгаа юм юу ч үгүй, хүмүүс ингэж байж л өндийж босдог юм байна гэдгийг Монгод өөрийн нүдээр харах нь ээ, би” гэж ирээд л бөөн хөөр. Би ч “тоос шороотой байна” энэ тэр гэж сандраахгүй нь гэж жаахан санаа амарлаа.

Тэр зуур нэг зүйл санагдлаа. 1980-аад оны эхээр Монголд суралцахаар ирдэг байсан цөөхөн япон оюутнуудын нэг нь, одоо манай залуучууд мэдэх болов уу, бакааль гутал худалдаж аваад тослочихоод өмсөөд салахгүй байсан гэсэн. Бакаал гэдэг нь түрийтэй, арьсаар хийсэн их хатуу гутал. Арьс нь их дутуу боловсорсон. Цэргүүд өмсдөг байсан. Орос бакаал арай гайгүй, монгол бакаал бол илүү их хатуу байсан санагдаж байна. Тэр япон оюутан яагаад бакаалд дурлаад байсан бэ гэвэл, Японд нь юм бүхэн сайхан, гутал хувцас нь өмсөхөд таатай, тэгэхээр энэ оюутанд хүй нэгдлийн үеийнх маягийн, бүдүүлэг хийцийн, өмнө нь үзэж хараагүй гутал учраас их таалагдсан юм шиг байгаа юм. Манай зарим хүмүүс Монголыг доромжилж байна гэж ярьж байсан гэсэн. Харин япон оюутан хөлийг нь холгоод цус гаргадаг гутал олсондоо өөр хаана ч байхгүй гутал гээд маш их баяртай байсан гэсэн.

Наймдугаар сарын 13-ны өглөө Цонжин болдог руу гараад шидчихлээ. Налайх өнгөрөөд зам гэж там, Налайх хүртэл ч нэг сайхан биш. Би ч яахав “бүтээн байгуулалт” гэж амандаа бувтнаад л өнөөх маань “би ямар азтай вэ” гэж баярлаад л, эхлээд замын эвдэрхий, цоорхой болгоны зургийг авч байснаа карт нь дүүрэх нь гэж бодсон уу, болчих нь лээ.

За тэгээд Цонжин болдогт ирээд Чингисийнхээ хөшөөг үзэх гэсэн чинь хашаа нь цоожтой байна аа. Би ч насаараа хөтөч хийж байгаа учраас байдлыг гадарлаад, шууд д жаахан цаашаа яваад айлаар оруулаад, Монголын ахуй заншил танилцуулаад л сайхан байсоон. Тэгсэн чинь, юу вээ, Цонжин болдгийн хөшөө цогцолборын ажилтнууд зугаалгад явсан учир тэр өдөр жуулчдад үйлчлэхгүй гэнэ ээ. Хөөрхий Америкаас ирсэн гэнэ, таяг тулсан эмээ өвөө нар хашааных нь завсраар толгойгоо оруулж байгаад хөшөөний зураг авч байна. Ядахнаа хашаа руу нь оруулаагүй. Энэ хөшөөг үзэх гэж там болсон замаар сэгсчүүлсээр ирсэн шүү дээ, энэ жуулчид. Манайханд байгууллагаараа зугаалгад явна гэж нэг сонин юм байна аа, үйлчилгээний газар очихоор л “манайхан зугаалгад явсан, бид ч бас амрах эрхтэй юм байгаа биз дээ” гээд загнахтай та бас таарсан л байх.

Замын хажуу дахь гэр гуанзанд орлоо, гэрийн эзэгтэй намайг таньж байна аа, жаахан бохирдуу л болохоос үйлчилгээ гэж янзын. Манай япон багш “ёстой гоё, Японд адууны мах их үнэтэй” гээд л адууны махыг цохиж өгч байна. Японд басаши гэж нэрлэдэг, адууны махыг түүхийгээр нь, маш нимгэн зүсээд амтлаад иддэг. Дажгүй юм байна лээ, би идэж үзсэн. Япон багш маань энэ басашиг л хэлж байгаа бололтой.

Улаанбаатарт буцаж ирээд манай соробангаар хичээллэж байгаа хүүхдүүд багш нартай уулзлаа. Энэ арга хэмжээ маш сайхан болсон. Япон багш маань өөрийнхөө найз залуу багш нарыг дагуулж ирэхээр болов, харилцаа маань улам д өргөжих нь ээ. Энэ бол бидний гол ажил. Энэ багшаас их юм сурч авахыг бодно оо.

Орой нь зочныгоо монгол хоолоор дайлах гээд, та бүхэн мэднэ дээ, Номадс гээд монгол хоолны ресторанаар орлоо. Хоолнуудых нь нэр ямар ч сүртэй юм, зарим нь цэрэг дайны маягийн гэмээр юм уу даа, сонин сонин нэртэй хоолнууд байна аа. Арай л “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” гэж хоол байгаагүй байх. Зочиндоо “Хамаг Монгол” гэдэг хоол захиаллаа. Бууз, хуушуур, шарсан банш энэ тэр гээд, хамаг монгол хоолнууд нэг тавган дээр ирэх юм гэнэ. Бидний хоол ирээд байдаг, зочны хоол байдаггүй ээ, манай зочин сэргэлэн хүн учраас “аргагүй ээ, хамаг Монголыг тэр чигээр авч ирэх юм чинь” гээд л хошигнож байна. Хоол нь ирдэггүй ээ, би буузнаасаа 2-ыг өглөө. Ямар “бүтээн байгуулалт явагдаж байгаа учир замдаа саатаж байгаа” гэлтэй биш, хэлэх үг олддоггүй ээ. Нэг цаг 20 минут хүлээсэн. Би тэсвэр алдаад кассан дээр очлоо, тэгсэн чинь юу вэ, нэг хүүхэн “хоолоо удааж байгаа тогоочтойгоо хариуцлага тооцохгүй юү” гэж загнаж байна, намайг. Би ч ерөнхийдөө шооконд орсон л доо. Өөрөөр хэлбэл, сайхан үйлчлүүлэх гэж, цагийг таатай өнгөрүүлэх гэж мөнгө төлөөд загнуулж байгаа юм шүү дээ. Харин зохион байгуулагч бүсгүй надаас дахин дахин уучлал гуйсаан, үнэнийг хэлэх хэрэгтэй, цалин мөнгөтэй нь холбоотой юм уу, зөөгчид гээд охидууд баньд нар л гүйгээд байх юм, жаахан юм хэлж өглөө, ойлгож байгаа шинж алга, хөгжилтэй юм болсоон болсон, ингээд больё.

Дараа өдөр нь залуу найзыгаа хотоор зугаалуулаад, Их дэлгүүрээр орлоо, дээд давхрын гуанзанд пирожки зарж байгааг нөгөөдөх маань харчихаж. Орос хоол, пирожки гээд байхаар нь 2400 төгрөгөөр 3 пирожки аваад өглөө, нэг аяга сүүтэй цай уугаад л нөгөөдөх маань “орос пирожки” гээд л жигтэйхэн баяртай байна. Хурдан, хямдхан, ойлгомжтой.

Хоёр хоногийн аялал дуусч би өнөө өглөө зочноо гаргаж өглөө. “Бүтээн байгуулалт, түгжрэлээс” айгаад онгоц нисэхээс бараг 3 цагийн өмнө онгоцны буудалд очив. Эрт оччихсон болохоор кофе ууж жаахан сууя гэж бодоод буфетэнд орлоо. Лангууны хажууд зогсоод байлаа, буфетны хүн ирдэггүй ээ, хажууханд нэг залуу зогсож байхаар нь асуусан чинь “Би үйлчлэгч нь байна ш дээ” гэж байна аа, “Чи тэгээд харсаар байж яагаад ирж үйлчилдэггүй юм бэ” гэсэн чинь өөдөөс юу гэсэн гээч? “Та ч гэсэн үйлчүүлье гээд надад хандаж болох байсан ш дээ” гэдэг байгаа. Би дахиад л шооконд орлоо. Гадна төрхөндөө бол дажгүй эр, үсээ толийтол нь самначихсан, эрвээхэй зангиа зүүчихэж. Тэссэнгүй, үйлчилгээний соёлын талаар хэдэн үг хэлж өглөө. Дургүй байна аа, яана даа. Япон анд маань хараад байдаг, эрвээхэй зангиат хялалзаад байдаг. Даралт ихсэх янзтай, кофе уухаа болиод гарлаа.

...Сайхан байна аа, хааяагүй бүтээн байгуулалт явагдаад, харин монголчууд бид оюун санаандаа бүтээн байгуулалт явуулахгүй бол Рио тинтогийнхон биднийг дарамтлах нь аргагүй шүү дээ. Би заримдаа боддог юм, ерөнхийлөгч өөдгүй л гэнэ, ерөнхий сайдад авах юм алгаа л гэнэ, гадныхан луйварчин л гэнэ, яг үнэндээ бид өөрсдөө тааруухан байна шүү дээ. Хүнд сайхан үйлчилж байж, амттай цай хоолоор дайлж байж мөнгийг нь салгаж авна гэдгийг мэдрэхгүй байна. Үйлчилгээний салбар гэдэг бол зах зээлийн том ухагдахуун шүү дээ. За нэг иймэрхүү.

Япон судлаач Д.Төмөрбаатар 

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419