ЭМДЕГ: Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид хэн хамаардаг вэ?
Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ.
- 18 хүртэлх насны хүүхэд
- Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
- Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
- Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
- Ял эдэлж байгаа зэрэг иргэд тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.